Нүүрсний олборлолтоороо Хятад улсыг тэргүүлж буй Өвөр Монгол аль хэдийнэ 88 гигаватт салхи, нарны хүчин чадалтай болсон бол дахин 170 гигаватт эрчим хүч дамжуулах хоолойг ашиглалтад оруулжээ.
Бодлогын зөв өөрчлөлт, дэд бүтцийг бий болгосноор тус бүс нутаг Хятадын эрэг орчмын том хотуудыг хямд, нүүрстөрөгчгүй цахилгаанаар хангах боломжтой гэж “WaterRock Energy Economics” болон Эрчим хүч, цэвэр агаар судлалын төвийн судлаачид тайландаа дурджээ.
Мөн “Өвөр Монголын цэвэр эрчим хүчний томоохон баазыг өргөтгөх нь салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, орон нутгийн эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангаж, сэргээгдэх эрчим хүчний экспортын эзлэх хувийг нэмэгдүүлэх боломжтой” гэж “WaterRock”-ийн Лиутунг Жан тайланд онцолсон байна.
Холын зайн цахилгааны шугам нь тус бүс нутгийн нүүрс болон сэргээгдэх цахилгаан станцуудыг Бээжин, мөн Шаньдун болон хүн ам шигүү суурьшсан далайн эргийн бусад мужуудтай холбоход туслах аж. Өвөр Монголын эрэг орчмын бүс нутгаас цэвэр эрчим хүч экспортлох нь одоо байгаа цахилгаан эрчим хүч, нүүрсний үйлдвэрүүдээс хямд тусна гэж судлаачид үзэж байна. Тус автономит мужид найман гигаватт нар, дөрвөн гигаватт салхи, дөрвөн гигаватт нүүрсний эрчим хүч агуулсан дөрвөн мега бааз баригдах төлөвтэй байна. Дэд бүтцийг зөв ашиглаж байгаа эсэхийг шалгахын тулд эдгээрийг холын зайн цахилгааны шугамтай хамтатган хөгжүүлэх хэрэгтэй гэж судлаачид үзэж байна.