Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Аж үйлдвэржилтийн Үндэсний хороог Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ахална

Аж үйлдвэржилтийн Үндэсний хороог Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ахална
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 9
Өнөөдөр буюу аравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Боловсруулах үйлдвэрүүдийн судалгаа, байршлын талаарх танилцуулга болон Аж үйлдвэржилтийн үндэсний хороо байгуулах асуудлаар танилцуулж, шийдвэрлүүллээ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд эдгээр төсөл болон бусад төслүүдийг үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжүүлэхээр байна. Үүнд:
•Зэс боловсруулах цогцолбор,
•Гангийн цогцолбор,
•Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор,
•Уран олборлох цогцолбор,
•Газрын тос боловсруулах үйлдвэр
•Алт цэвэршүүлэх үйлдвэр зэрэг багтаж байна.
Энэхүү төслүүдийн зарим судалгаа, байршил, эдийн засгийн тооцооллыг салбарын сайд Ц.Туваан Засгийн газрын хуралдаанаар танилцуулав. Засгийн газраас Эдийн засгийг тэлэх, аж үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэх, үйл ажиллагааны уялдааг хангах үүрэг бүхий Аж үйлдвэржилтийн үндэсний хороог байгуулах тогтоол албажихаар боллоо.
undefined
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн