Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмж, 792 мянга болгоно

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмж, 792 мянга болгоно
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 8
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.
Гэр бүл, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр ниймийн түншлэлийн үндэсний хорооны хурал өчигдөр болсон. Энэхүү гурван талын уулзалтаар 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792 мянган төгрөг болгох шийдвэр гаргалаа. Мөн уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоохоор болсон байна.
Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгаа юм. 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал гаргажээ. Цаашид бүтээмж дагаж цалин нэмэгддэг байх тогтолцоо руу шилжих аж.
2023 онд 550 мянга, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард нэг цагт 3929 төгрөг буюу 660,000 төгрөг байхаар тогтож байсан юм.

Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн