Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

ЗӨСҮТ-өөс мэдэгдэл гаргалаа

ЗӨСҮТ-өөс мэдэгдэл гаргалаа
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 8
19.00 цаг: Мэдэгдэл
Дөнгөж сая Зоонозын өвчин судлалын төвөөс мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэл "Одоогийн байдлаар тарваган тахал өвчний хүний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тухайн газраар үйлчлүүлсэн болон ажилчдад тарваган тахлын халдварт өртөх эрсдэлгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Тухайн тарвагыг ариун цэврийн өрөөнд орхиж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн иргэнийг олж тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна" гэлээ.
undefined
•     •     •
17.00 цаг ЗӨСҮТ: “Blue sky”-д тарвага хаясан байж болзошгүй дуудлагыг шалгаж байна
Өнөөдөр буюу аравдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын “Blue Sky” барилга дотор тарвага хаясан байж болзошгүй дуудлага Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэний дагуу Зоонозын өвчин судлалын үндэсний Шуурхай баг газар дээр нь шалгаж байна.
Дуудлага мэдээлэл 16.00 цагийн үед бүртгэгдсэн бөгөөд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг яг одоо “Blue Sky” барилгад байгаа хүмүүсийг гаргаж, барилгыг тусгаарлах арга хэмжээг авч байна.
Нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс тодруулахад "Одоогоор манайд халуурсан хүн ирээгүй байна. Сэжигтэй тохиолдол илэрвэл манайх эмчилнэ. ЭМЯ-наас дөнгөж мэдээлэл аваад, дотооддоо мэдээлэл түгээж ажиллаж байна" гэсэн юм.
Мөн Эрүүл мэндийн яамнаас тодруулахад "Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх нь одоогоор батлагдаагүй, мэдээлэл авагдаж байна" гэв.
Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг байна.
Мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтын мэдээллийг эргэн мэдээлэх болно.

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн