Сүүлийн 30 гаруй жил Нарантуул, Хархорин, Бөмбөгөр зэрэг захууд болон уламжлалт том дэлгүүрүүд Монголын ард иргэдийн худалдааны төв цэг байсаар ирсэн билээ. Гэвч дэлхий нийтэд цахим худалдаа хурдацтай хөгжиж буй өнөө үед уламжлалт дэлгүүр, захын үйл ажиллагаа хэр удаан үргэлжлэх бол гэдэг асуулттай тулгарч байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд олон улсад ажиглагдсан өөрчлөлтүүдээс харахад уламжлалт дэлгүүрүүд оршин тогтноход цахим худалдаа ихээхэн нөлөө үзүүлж, өөрчлөлтийг авчирч байна. Дэлхийн эдийн засагт томоохон байр суурийг эзэлж буй Амазон, Ибэй-н хэрэглэгчдийн тоо өдөр тутам өсөхийн хэрээр уламжлалт дэлгүүрүүд болох Toys "R" Us, Sears, Blockbuster зэрэг томоохон дэлгүүрүүд үүд хаалгаа барих, салбаруудаа багасгах замаар онлайн дэлгүүрийн системд шилжиж буйтай холбон харж болох юм.
Монгол Улсын өргөн хэрэглээний дийлэнх бүтээгдэхүүнүүдийг жижиг дунд бизнес эрхлэгчид буюу бид нарын хэлж заншсанаар наймаачид хангаж байна. Эдгээр бизнес эрхлэгчид хэдийгээр нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулж, бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор нийлүүлэн, хүмүүсийн хэрэгцээг хангаж буй хэдий ч бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл нь өндөр байна. Эрээн хотод буй барааны үнэ Монголд ирсний дараа үнэ нь хоёр дахин нэмэгдэх нь элбэг байдаг тул хэрэглэгчдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байгаа.
Импортын барааны үнэ нэмэгдэхэд олон шалтгаан нөлөөлдөг. Үүнд тээврийн зардал, гаалийн татвар, дэлгүүрийн түрээс, ажилчдын цалин, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг олон хүчин зүйлс нөлөөлнө. Энэ нөхцөл байдалд худалдаачдыг буруутгах нь зохимжгүй боловч энэ байдал нь эцсийн дүндээ хэрэглэгчдийн халаасанд шууд нөлөөлж, өрхийн бодит орлогод хүнд байдал үүсгэж байна.
Сүүлийн жилүүдэд БНХАУ болон дэлхий даяар цахим худалдааны зах зээл асар хурдтай өссөн судалгаа гарлаа. Жишээлбэл, Хятадын цахим худалдааны өсөлт сүүлийн 5 жилд дунджаар