Цементийн импортын татвар 20 хувь байсныг өнгөрсөн тавдугаар сард таван хувь болгож бууруулсан. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс цементийн татварыг эргээд 20 хувь болгожээ. Цементийн татварыг бууруулсан шалтгааныг манай улсын цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бүрдсэн байсан гэж тайлбарлаж байсан. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс цементийн татварыг эргээд 20 хувь болгожээ. Мөн цементийн хэрэглээнийхээ 12 орчим хувийг импортолдог бөгөөд энэ оны эхний хагасд 146 мянган тонн цемент импортолсон байна.Өнгөрсөн наймдугаар сард Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас цементийн импортын цементийн татварыг бууруулсантай холбоотойгоор цементийн чанарт хяналт шалгалт хийж, импортын цемент гарал үүсэл чанарын гэрчилгээгүй байгааг тогтоосон. Тодруулбал, ажлын хэсэг нийтдээ БНХАУ-ын импортын зургаан цементийн дээжид Хөндлөнгийн мэргэжлийн лабораториудад гурав болон 28 хоногийнх нь гулзайлтын бат бэхийн стандарт, бусад физик механик шинжилгээг хийсэн. Нийтдээ 42.5 маркийн цементүүд хяналт шалгалтад орсон. Үүнээс нийт гурван дээж нь 42.5-ын бат бэхээ хангаагүй. Стандарт дээр -2.5-ын хамгийн доод утга буюу 40МПа-ийн бат бэхтэй байж болно гэж заасан байдаг. Мөн импортоор орж ирсэн цементэд гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн шинжилгээний бичиг, чанарын гэрчилгээ байхгүй гэх дутагдал илэрсэн.Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт долоон цементийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр үйлдвэрүүд жилд 4.5 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин улсын жилийн цементийн хэрэглээ нь 2.3 сая тонн. Өөрөөр хэлбэл нийт хэрэглээ хоёр дахин өссөн ч дотоодын үйлдвэрүүд зах зээлээ цементээр бүрэн чадна гэсэн үг юм.