Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Орон нутгийн сонгуулийн санал хураалт баасан гаригт болно

Орон нутгийн сонгуулийн санал хураалт баасан гаригт болно
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 7
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгууль баасан гаригт болно. Орон нутгийн сонгуульд 12 нам, эвсэл, тэдгээрээс аймаг нийслэлд 1992, сум, дүүрэгт 15283 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.
Баасан гаригт бүх нийтийн амралтын өдөр бөгөөд сонгогчийн саналыг 07:00-20:00 цаг хүртэл авна. Санал авах өдрийн 20:00 цагт сонгогчийн бүртгэл зогсох бөгөөд бүртгэлийн хуудсаа энэ цагаас өмнө авсан бол сонгогч саналаа өгөх боломжтой. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг 2020 оны Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар зохион байгуулж байгаа бөгөөд ирцийн босгогүй юм. Гэхдээ иргэн та ирэх дөрвөн жил аймаг, орон нутаг, сум дүүргээ удирдах нутгийн удирдлагаа сонгох учраас сонгуульдаа идэвхтэй оролцоорой.
Түүнчлэн иргэд саналын хуудас дээр хоёр санал тэмдэглэнэ. Нэг нь аймаг, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, нөгөө нь сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөө сонгох юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн