Open iToim app
Парламент | 1 мин уншина

Энэ 7 хоногт байнгын хороо, чуулган хуралдахгүй

Энэ 7 хоногт байнгын хороо, чуулган хуралдахгүй
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 7
УИХ-ын намрын чуулган энэ сарын 1-нд нээлтээ хийсэн. Тэгвэл энэ 7 хоногт УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахгүй юм байна.
Баасан гаригт УИХ дахь МАН-ын бүлэг 2025 оны төсвийн тухай хуулиар ажлын тав хоногийн завсарлага авсан. Учир нь төсвөөс өмнө “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлах хуультай. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг энэ ажлын тав хоногийн завсарлаг авсан юм. Гэтэл энэ 7 хоногт чуулган болон байнгын хороодын хуралдааныг товлоогүй байна. Уг нь энэ 7 хоногт 2025 оны хөгжлийн төлөвлөгөөгөө батлах ёстой байсан ч энэ 7 хоногт орон нутгийн сонгууль болох учраас чуулганы хуралдааныг товлоогүй бололтой.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн