Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монголд оношилж, эмчилдэггүй өвчний эмчилгээг эх орондоо нэвтрүүлж, нутагшуулах зорилгоор БНХАУ-ыг зорих гэж буй эмч нарийн багийг хүлээн авч уулзлаа.Улсын хоёрдугаар төв эмнэлгийн баг бүрэлдэхүүн "Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ"-г Монгол Усад нутагшуулах зорилгоор БНХАУ-ын Шанхай хотыг зорих аж.Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ төлөвлөгдсөн. Тус хөтөлбөрийн 2.3.4.1-д Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх зорилгоор шинэ, дэвшилтэт технологи, арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, сургах, гадаадын ур чадвар бүхий мэргэжлийн багийг эх орондоо урьж, туршлага солилцуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тусгагдсан. Үүний хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн баг бүрэлдэхүүн "Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ"-г Монгол Усад нутагшуулах зорилгоор БНХАУ-ын Шанхай хотыг зорино.