“Рио Тинто” групп дэлхийд тэргүүлэгч Австралийн Квинсландын их сургуультай хамтран “Өмнийн говийн гүний уурхайн институт” (ӨГГУИ) байгууллаа. Уг институтэд гадаад, дотоодын уул уурхайн мэргэжилтнүүд элсэн орсноор Оюу толгойн уурхайд олон улсын жишигт нийцсэн практик сургалтад хамрагдах боломж бүрдэж байгаа юм.
“Оюу толгой” компани нь уурхайн цогцолбортоо уг институтийн дадлага хичээлийг явуулахаас гадна суралцагсдад Оюу толгойн уурхай болон Улаанбаатар хот хоорондын нислэг, хичээллэх, амрах байраар бүрэн хангах бөгөөд уурхайн нарийн мэргэжилтнүүд дэмжлэг, зөвлөгөө өгөх юм.
Сүүлийн хорин жилд дэлхий даяар уул уурхайн инженерийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын тоо мэдэгдэхүйц буурч, өндөр мэргэшсэн боловсон хүчний хомсдол бий болоод буй. Энэхүү гүний уурхайн практик сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлснээр салбарын ур чадварын дутагдлыг бууруулахын зэрэгцээ, Монголын уул уурхайн салбарыг дэлхий дахинд таниулахыг зорьж байна.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр уг төслийг санаачлагч Рио Тинтогийн Арилжаа, Бизнес хөгжил хариуцсан захирал Б.Болд “Дэлхийн шилдэг уул уурхайн мэргэжилтнүүдийг монголдоо бэлтгэх болсондоо тун баяртай байна. Рио Тинто групп 15 жилийн өмнө монголын ирээдүйд итгэж хөрөнгө оруулжээ. Ийн бид ирж буй олон арван жил итгэлт түнш байхаа бататгаж байна” хэмээн онцолсон юм.
Мөн энэхүү институтийг байгуулах төслийг удирдсан