Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

“Playtime Festival 2025” наадмын “Late Bird” тасалбарыг онцгой үнээр борлуулж байна

“Playtime Festival 2025” наадмын “Late Bird” тасалбарыг  онцгой үнээр борлуулж байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 3
Playtime Festival 2025” наадмын “Late Bird” тасалбарыг  онцгой үнээр борлуулж байна
“Playtime Festival 2025” олон улсын хөгжмийн фестивалийн “Late Bird” тасалбар борлуулагдаж буй бөгөөд тасалбар борлуулагдаж дуусахад дөрвөн хоног үлдлээ. Уг тасалбарыг Shoppy.mn платформоос авах боломжтой. “Late Bird” тасалбарыг энэ сарын 7-ны 18.00 цагаас өмнө амжиж авбал тасалбарын үндсэн үнийн дүнгээс 50 хувь хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олгож байна.
Тасалбарын үнэ:
•Энгийн тасалбар 300 000
•VIP тасалбар бол 600 000 төгрөгөөр борлуулах аж.
Түүнчлэн, наадмын зохион байгуулагчдын зүгээс сүүлийн гурван жилийн хугацаанд “Playtime” наадамтай хамтдаа байсан "Super Playtimer" үзэгчдэдээ зориулан PT2025 оны тасалбараа “EARLY BIRD” буюу хөнгөлөлттэй үнээр авах онцгой эрхийг бэлэглэж буй юм. Тодруулбал, “Super Playtimers Special Offer” нь 2022, 2023, 2024 аль нэг онд Shoppy.mn-ээс Playtime наадмын тасалбар худалдан авалт хийж байсан бүртгэлттэй хаягаараа нэвтрээд, “Playtime Festival 2025” тасалбараа сагсандаа хийхэд 60 хувийн хямдралтай авах боломжийг үнэнч үзэгчиддээ олгож байна.
Энгийн болон VIP тасалбарын ялгаа юу вэ?
Энгийн тасалбар наадмын талбайд дөрвөн өдрийн турш нэвтрэх эрх олгодог. Тэгвэл “VIP” тасалбар нь:
·         Наадамд 4 хоногийн турш нэвтрэх эрх;
·         ВИП асарт нэвтрэх эрх;
·         ВИП майхан хэсэгт нэвтрэх эрх;
·         Угталтын багц (Welcome drinks);
·         Төлбөртэй вип автомашины зогсоол худалдаж авах эрх;
·         Уран бүтээлчдийн асарт нэвтрэх эрх;
·         Наадмын бэлэг дурсгалын зүйл бэлгэнд авах давуу талтай юм.
Тасалбар захиалах хэсэг рүү ЭНД дарж холбогдоорой.
“Playtime Festival 2025” олон улсын хөгжмийн наадам долоодугаар сарын 3-6-ны өдрүүдэд буюу  дөрвөн өдрийн турш Налайх дүүрэг дэх шинэ талбайдаа болно.
 
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн