УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатартай ярилцлаа.-2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-д та хамгийн олон гишүүнтэй, эрх баригч намын бүлгийг удирдан ажиллахаар боллоо. Ямар бодлого, барьж хэрхэн ажиллах вэ?-УИХ-ын сонгуулиар МАН 68 суудал авч олонх боллоо. Олонхын бүлэг 68 гишүүнтэй ч нөгөө талд бусад нам, эвсэл нийлээд 58 гишүүнтэй ажиллах нь байна. Манай бүлэгт улс төрийн туршлагатай хүмүүс ч бий, шинээр сонгогдсон гишүүд ч бий. Улс төрийн үйл ажиллагаа явуулахад гишүүдийн туршлага, мэдлэг боловсрол, улс төрийн туршлага гээд олон зүйл чухал. -Намрын чуулганаар хэлэлцэх гол хуулиуд юу байна вэ. УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг гишүүд гаргасан. Оруулах уу?-УИХ-ын дэгийн тухай хуулийг өмнөх парламент баталсан. Мөн анхдугаар чуулганаар энэ дэгээрээ явъя гэдгээ УИХ баталсан. Тиймээс энэ хуулиараа цаашаа явна. Гэхдээ УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь нээлттэй. Гэвч одоогийн энэ дэгээрээ тодорхой хугацаанд яваад үзэх хэрэгтэй гэж би хувьдаа үзэж байгаа. Хэрэгжүүлэх явцад өөрчлөх шаардлагатай зүйлүүд байвал өөрчилж болно.