Манай улсад эмчлэгдэх боломжгүй хүнд өвчнийг иргэд гадаадын улс оронд эмчлүүлдэг. Тодруулбал, манай улсад эмчлэгддэггүй 26 нэр төрлийн өвчин байдаг бөгөөд эдгээр өвчнийг гадаад улсад эмчлүүлэгсдэд Эрүүл мэндийг дэмжих сангаас нийт эмчилгээний зардлын тодорхой хувийг буцаан олгодог.