Засгийн газар | 1 мин уншина

Н.Учрал: Үндэсний хиймэл дагуулын төслийг эхлүүлнэ

Н.Учрал: Үндэсний хиймэл дагуулын төслийг эхлүүлнэ
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 2
 
Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар оролцож байна.
Зориг агсны хэргийг шүүхдээ явцад Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой Олон улсын хүний эрхийг байгууллагатай хамтарч санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахалж байна. Б.Солонгоо сайд өөр ажилд шилжсэнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл уг ажлын хэсгийг ахлах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргажээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар 14 мега төслийн эхлэл болгож Үндэсний хиймэл дагуулын төслийг эхлүүлж байгаа аж.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Өнөөдөр хиймэл дагуулын төслийг ҮАБЗ-д танилцуулахаар шийдвэрлэсэн. Энэ төсөл 2011 оноос хойш нэлээд судлагдсан. Өргөн уудам газар нутагтай 3.4 сая хүн амтай улсад харилцаа холбооны хүртээмж маш чухал. Улс орныхоо хаа ч шилэн кабелтай холбогдох, харилцаа холбооны дэд бүтэцтэй болохын тулд Үндэсний хиймэл дагуулыг 36 мянган км-т хөөргөж чадсанаар бүрдэнэ. Мөн дөрвөн ширхэг газрын антеныг монголд суулгана. Орбитын Наран сатанцад төв удирдлага нь байна. Мөн Дархан-Уул, Дорнод, Баян-Өлгий аймгуудад байрлуулна. Ингэснээр хиймэл дагуулаа өөрсдөө удирдах боломж бүрдэнэ.
Энэ хиймэл дагуулыг хөөргөснөөр Монгол Улсын хаанаас ч хямд интернэтэд холбогдож, аюулгүй байдлын хувьд эрсдэлгүй байх олон давуу талтай. 2027 онд тээвэрлэж сансарт гаргахаар төлөвлөж байна.
ҮАБЗ-д танилцуулсны дараа энэ гэрээ болон зээлийн хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн