Монгол Улсын эдийн засагт эргэлдэж буй 4 төгрөг тутмын 1, олон улсад худалдаалагддаг 10 бараа тутмын 9 нь Эрдэс баялгийн салбартай холбоотой. Өөрөөр хэлбэл эдийн засгийн тулгуур салбар бөгөөд тус салбарын тогтвортой байдал нь манай эдийн засгийн тогтвортой байдалтай шууд хамааралтай байдаг.
Эрдэс баялгийн салбарын тасралтгүй үйл ажиллагаа, тогтвортой хөгжилд Банк санхүүгийн салбар нь чухал нөлөөтэй юм.
Дэлхийн Уур амьсгалын ногоон сангийн үндэсний итгэмжлэгдсэн байгууллага болох Худалдаа хөгжлийн банк нь энэ жилийн арга хэмжээнд Платинум спонсороор хамтран ажиллаж байна.