Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Аль банкны хадгаламжийн хүү хамгийн өндөр вэ

Аль банкны хадгаламжийн хүү хамгийн өндөр вэ
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 2
Манай улсад аравдугаар сарыг хуримтлалын сар болгон тэмдэглэдэг. World Savings Day буюу “Дэлхийн хадгаламжийн өдөр”-ийг 1924 оны аравдугаар сарын 31-нээс эхлэн дэлхий улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Дэлхийн хуримтлалын өдрийг анх 1934 оны аравдугаар сарын 31-ний өдөр Италийн Милан хотод зохион байгуулагдсан Олон улсын хадгаламжийн банкны анхны чуулганы үеэр санаачилж байжээ. Дэлхий даяар хуримтлалыг дэмжиж, ач холбогдлыг нь таниулан, сурталчлах зорилготой энэхүү аянд Монгол Улс 2012 онд нэгдэн орж, харин 2017 онд тэмээг үндэсний бэлгэ тэмдгээ болгосон байдаг. Үүнээс хойш жил бүрийн аравдугаар сарыг банкны салбарын хэмжээнд хуримтлалын сар болгон тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал тогтсон билээ. Мөн энэ жил Монгол Улсад салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож буй.
Хуримтлалтын сар буюу аравдугаар сард банкууд хуримтлалыг хэвшүүлэх, хуримтлалын ач холбогдлыг иргэдэд ойлгуулах, хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлах, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаа явуулж, хуримтлалыг татан төвлөрүүлдэг. Ингээд Монголын арилжааны банкуудын хүү, хуримтлалын давуу талуудыг уншина уу.
  • М банк жилийн хүү-14.8%
  • Ариг банк жилийн хүү- 14.0%
  • Транс банк жилийн хүү-14.0%
  • Богд банк жилийн хүү-13.7%
  • Капитрон банк жилийн хүү-13.5%
  • Төрийн банк жилийн хүү-12.5%
  • Голомт банк жилийн хүү-12.4%
  • Худалдаа хөгжлийн банк жилийн хүү- 12.2%
  • Хаан банк жилийн хүү-12.2%
  • Хас банк жилийн хүү-11.57%
Хадгаламжтай байхын давуу талууд
1. Хадгаламж танд санхүүгийн эрх чөлөөг өгнө
Мөнгөө банканд хадгалах нь танд санаа зовохгүйгээр сэтгэл амар байх боломжийг олгодог. Зөвхөн цалиндаа тулгуурласан санхүүгийн хэмнэлийн оронд хүссэн зүйлээ хийх эрх чөлөөг өөртөө олгоно гэсэн үг юм. Хуримтлалтай байхын ач холбогдол нь та хүссэн үедээ ашиглах боломжтой мөнгөний нөөцтэй байх явдал юм.
2. Хадгаламж таныг санхүүгийн эрсдэлээс хамгаална
Хуримтлал бол ирээдүйд таны санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах хамгийн чухал хэрэгсэл юм. Хэн ч ирээдүйд санхүүгийн гэнэтийн эрсдэлд орж, сандрахыг хүсэхгүй байх. Тиймээс гэнэтийн зүйл тохиолдоход ашиглах зорилгоор хугацаагүй хадгаламжийн дансанд мөнгө хийх, эсвэл хүссэн үедээ худалдах боломжтой хөрөнгө оруулалтад мөнгөө байршуулахыг танд зөвлөж байна. Гэнэтийн эрсдэлд бэлэн байж, эртнээс хуримтлуулна гэдэг ухаалаг хүний шийдвэр юм.
3. Хадгаламж танд мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгоно
Хэрэв та өөртөө тодорхой зорилго тавиагүй бол хадгаламжийн дансанд мөнгөө байршуулах нь хэцүү санагдаж магадгүй. Хуримтлалтай бол мөрөөдөлтэй гэдэг үгийг та сонсож байсан уу. Мөрөөдөлтэй хүн ирээдүйн зорилгоо биелүүлэхийн төлөө мөнгөө эртнээс хуримтлуулдаг. Харин хуримтлалгүй бол мөрөөдлөө биелүүлэхийн өмнө санхүүгийн асуудалтай тулгарч, үр дүнд нь мөрөөдлөө орхиход хүрдэг. Хуримтлалдаа тогтмол орлого хийх нь таны санхүүд түр зуур нөлөөлөх ч цаашид таны санхүүгийн найдвартай байдлыг хамгаална.
Хуримтлал үүсгэх нь санхүүгийн дархлааг бий болгож, аливаа эрсдэлээс та болон таны гэр бүлийг хамгаалдаг. Тиймээс та ч бас ирээдүйнхээ төлөө яг одооноос хуримтлуулж эхлээрэй.
 
Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн