Хувийн такси үйлчилгээг журамлах хууль аравдугаар сарын 15-наас үйлчилж эхэлнэ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар такси үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөгийг төлж, заавал зөвшөөрөл авахаар хуульчилсан байна.
Иймд зөвшөөрөлгүйгээр таксинд явбал хувь хүнийг 5 сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалт 2024 оны аравдугаар сарын 15-аас үйлчилнэ. Энэхүү зохицуулалтад "UB Cab", "Aba Mongolia" зэрэг аппликэйшнаар үйлчилгээ авсан тохиолдол хамаарахгүй аж.
Тодруулбал, Автотээврийн тухай хуулийн
-15.9.Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд олгоно:
15.9.1.нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн нийтийн тээврийн хэрэгсэлтэй байх;
15.9.2.нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх;