Open iToim app
Спорт | 2 мин уншина

Аравдугаар сарын спорт

Аравдугаар сарын спорт
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 27
2024 онд зохион байгуулагдах томоохон тэмцээн уралдаан отголох тун дөхөж байна. Энэ бол манай улсын тамирчдын оролцдог тэмцээний тухай асуудал юм. Аравдугаар сард спорт сонирхогчдын анхаарлыг татаж буй хэд хэдэн том тэмцээн болох хуваарьтай. Эдгээрийг багцлан хүргэе.   
Аравдугаар сарын 1-2: Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн цуврал тэмцээн Хятадын Вүши хотод үргэлжилнэ. Тэмцээнд Монголын “Улаанбаатар Энержи” баг оролцоно.
Аравдугаар сарын 1-2: 3х3-ын “Манама Мастерс”-ын эрх олгох тэмцээн Хятадын Ичан хотод болно. Тэмцээнд Монголын “Сэлэнгэ Бодонс” баг оролцоно.
Аравдугаар сарын 2-6: Тажикистаны нийслэл Душанбе хотод жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. 64 орны тамирчид өрсөлдөх тэмцээнд Монголын шигшээ багийн 14 жүдоч зодоглоно.
 Аравдугаар сарын 6-13: Ширээний теннисний Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Астана хотод болно. Тус тэмцээн манай улсаас найман тамирчин оролцох юм.
Аравдугаар сарын 11-13: АНЭУ-ын Абу Даби хотод Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цуврал тэмцээн болно. Манай улсаас хоёр тамирчин зодоглохоор мэдүүлэг өгчээ.
Аравдугаар сарын 12-13: 3х3-ын дэлхийн цуврал тэмцээн Нидерландын Амстердам хотод үргэлжилнэ. Тэмцээнд “Улаанбаатар Энержи” баг оролцоно.
undefined
Аравдугаар сарын 19-20: 3х3-ын дэлхийн цуврал тэмцээн Макаод үргэлжилнэ. Тэмцээнд “Улаанбаатар Энержи” баг өрсөлдөнө.
Аравдугаар сарын 21-27: 23 хүртэлх насны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани улсын нийслэл Тирана хотод болно.
Аравдугаар сарын 26-27: АНЭУ-ын Абу Даби хотод болох 3х3-ын дэлхийн цуврал тэмцээнд Монголын “Улаанбаатар Энержи” баг оролцоно.
Аравдугаар сарын 26-27: “Шенжен Мастерс”-ын эрх олгох 3х3-ын тэмцээн Тайванийн нийслэл Тайпэй хотод болно. Тус тэмцээн Монголоос “Баянхайрхан” баг өрсөлдөх аж.
Аравдугаар сарын 28-31: Олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн Тирана хотод болно. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд зодоглох тамирчдын нэр сорилоор тодорсон билээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн