Спорт | 1 мин уншина

Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох тэмцээн Монголд болно

Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох тэмцээн Монголд болно
Нийтэлсэн 8 цагийн өмнө
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо ирэх 2025 онд болох бөхийн төрлүүдийн нас насны ангиллын ДАШТ, Дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээн, Тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг хүлээн авч зохион байгуулах улс болон хуваарийг зарлажээ. 2025 онд нийт чансаа олгох дөрвөн цуврал тэмцээн явагдана. Түүний нэг нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох юм. Эхний тэмцээн хоёрдугаар сарын 5-нд Хорватын Загреб, хоёр дахь нь хоёрдугаар сарын 26-нд Албанийн Тиранад, гурав дахь нь тавдугаар сарын 29-нд, дөрөв дэх нь долдугаар сарын 17-нд Унгарын Будапешт хотод тус тус эхэлнэ. Харин Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Йорданы Амман хотод гуравдугаар сарын 25-аас 30-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Харин насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 13-21-нд Хорватын Загреб хотод болох хуваарьтай байна. Бусад насны ангиллын ДАШТ-ий хуваарийг хүргэе.  
U17 насны ДАШТ: Долдугаар сарын 28-31-нд Грекийн Афин хотод
U20 насны ДАШТ: Наймдугаар сарын 18-24-нд Болгарын Софи хотод
U23 насны ДАШТ: Аравдугаар сарын 20-26-нд Сербийн Нови Сад хотод
Ахмадын ДАШТ: Аравдугаар сарын 7-12-нд Унгарын Будапешт хотод тус тус болно.
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн