Open iToim app
Нам, эвсэл | 3 мин уншина

Ирэх жил хуучин замтайгаа зууралдахгүй

Ирэх жил хуучин замтайгаа зууралдахгүй
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 26
Редакцын бус нийтлэл
Яармагийн шинэ гүүрийн зорчих хэсгийг өнөөдөр нээлээ. Тэгээд эргэн тойрноо дахиад нэг сайн хар даа! Шинэчлэлийн ажил өрнөсөөр…
Баянбүрдийн тойргоос 32 хүртэлх замыг хар. Таван шар, Офицер, Чулуун-Овоо, Долоон буудлаас Дамба орох замыг хар. Тун сайхан бүтээн байгуулалт. Хэдийгээр зун жаахан хожуу эхэлсэн ч гэлээ хотын зам ямар хурдан өнгө засаж байгааг хар даа. Жил бүр замын хашлага сольдог ч энэ удаагийнх шиг өргөн хүрээтэй, хотын хойноос урагшаа, баруунаас зүүнш нэг бүрчлэн системтэйгээр сольсон нь нэг ч үгүй. Энэ хотын дарга овоо ажилч юм гээч.
“Боржуурны мафи” гэж ирээд л өчнөөн хэл ам дагуулж, зам хаасны төлөө хотыг улам түгжлээ гэж явцтай ажлыг гутаах сэвээчид ч ажлаа хийхээ мартсангүй. Атал бодит байдал дээр иргэд “Манайхан зам тавиад сурчихжээ. Өглөө бүр сэрэхэд л нэг, нэг зам хучаад дуусгачихсан байх юм” гээд ам сайтай л байна билээ. Хотын төв байтугай гэр хорооллын дундуурх зам, гудамж, бүхий л зуслангийн чигт асфальтан зам байгаа бол дөрвөн зүг, найман зовхист засвар үйлчилгээг гарамгай сайн хийсэн харагдана. Үүн дээр ТҮК-ийн ажил ч сайн яваа. Ер нь хотын хаагуур ч яваад үзээрэй. Гялгар уут хийсэж, чихэр, бохины цаас, ундааны сав, лааз, архи пивоны шил хөглөрөх нь өнөөдөр нүдний гэм болсон мэт. Цэвэр, цэмцгэрхэн хот. ТҮК-ийн ажилчдын цалинг өнгөрсөн зун нэмэхэд “яах гэсэн юм” гэх хүн цөөнгүй л гарч байв даа. Харин одоо хар! Цалинг нь нэмж, багаж хэрэгслээр хангаж, ажиллах нөхцлийг нь сайжруулсан шигээ тухайн ажилчдаас чанарын шаардлага нэхэж байгаа нь үнэндээ л бидний нүдэн дээр харагдаж байна. Худалч хүнд нүдээ аниад алгаараа дарсан ч харагдахаар. Удахгүй хот минь сэбхийтэл босоод ирнэ. Худлаа гэвэл өнөөдрийн байдлаар хотын 97 замыг засаж, цардмалаар хуччихаад байна. Энэ бол Улаанбаатар хотын нийт замын 80%-ийг шинэчлэх зорилгод хүрэхэд тун ойрхон үзүүлэлт юм шүү дээ.
undefined
Зам тавих гэж юу, юу болж, сураг тасартлаа аниргүйтдэг байсныг бид мартаагүй л байлтай. Төрийн гэхээс илүүтэйгээр гүйцэтгэгчдийн буруу ч бас байсныг ойлгож эхэлж байна гэмээр ч юм уу. Ерөнхий сайдын авлига, хүнд сурталтай хийж буй зарчимч тэмцэл хотын даргын шаргуу зүтгэл, хатуу шаардлагын хослолоор хот минь энэ намар хэчнээн сайхан өнгө засаж байгааг хар л даа. Өчнөөн муулуулж, хоч нэр зүүсэн ч тэдний явуулж буй ажлын үр дүн ийм сайн.
“Гудамж” нэртэй 33 замын уулзвар шинэчлэх ажлыг тухайн үеийн засгийн бодлогоор шахаж хийж байсан бол энэ засгийн тэргүүн, хотын мээр хоёр хамтраад нийслэлийн хэмжээнд хөрөнгөө төсөвлөөд л ийм их ажил амжуулчихлаа. Ер нь, ЕС, мээр хоёр таардаггүйн зовлон өмнөх үеүдэд хамаг ажил уддаг байсан бол энэ Оюун-Эрдэнэ, Нямбаатар хоёр ямар сайн гар нийлж байна гээч.
Төлөвлөгөө ёсоор энэ жил хуучирч эвдэрсэн зам гүүрүүдээ засаж, шинэчилчихээд хойтонгоос удаан хугацаанд гацсан, шинээр сэдсэн гүүр тавих, хуучин замуудыг давхарлаж хучих, шинэ зам татах гээд олон ажил төлөвлөсөн. Нэг үгээр 2025 онд хуучин замтайгаа дахиж зууралдахгүй дараагийн ажилдаа шат ахина гэсэн үг.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн