Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Засгийн газрын хуралдаанаар ЭТТ ХК-ийн удирдлагыг олон улсын менежментээр удирдуулах тухай тогтоолыг баталж, мөн хувийн хэвшилд байгаа стратегийн ордын эзэмшигч нарт хэлэлцээр хийх урилга хүргүүлэх болсон байна.