Азийн хөгжлийн банкнаас Азийн хөгжлийн засгийн төлөв байдлын талаарх шинэчилсэн тайлангаа тайланг өнөөдөр танилцууллаа.Монгол Улсын хувьд гадаад эрэлт өсч, дотоодын хэрэглээ болон Засгийн газрын зардал нэмэгдсэнээр нийт эдийн засаг тэлж байгаа учир Азийн Хөгжлийн Банк (АХБ) 2024 эдийн засгийн өсөлтийн таамаглалаа өсгөжээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулсан тайланд Монголын эдийн засгийн өсөлтийн төлөвийг 4.1 хувь гэж тооцоолж байснаа 1.4 нэгжээр өсгөж, 5.5 хувиар өснө гэж тооцоолжээ.Уул уурхайн олборлолт төсөөлж байснаас хурдан нэмэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд өндөр байна. Уул уурхайн олборлолтыг даган экспорт нэмэгдэж, тухайлбал нүүрсний экспортын хэмжээ 2024 оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 37.6 хувиар өссөн нь төсвийн орлого нэмэгдэж, үйлчилгээний салбарууд өсөх, тэр дундаа ачаа тээврийн салбарт өсөлт гарахад нөлөөлжээ. Мөн инфляцын түвшин буурч, төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр дотоодын эрэлт өссөн нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн байна.Харин 2025 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 6.0 хувь хэвээр үлдээжээ.