Open iToim app
Парламент | 5 мин уншина

УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөхүүд томилогдлоо

УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөхүүд томилогдлоо
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 24
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албатай байна хэмээн заасан.
Энэхүү ажлын албанд Хууль зүйн бодлогын орон тооны болон орон тооны бус долоон зөвлөх ажиллаж байна. Хууль зүйн бодлогын зөвлөхүүдийг Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Мөнх-Оргил ахалж буй бөгөөд Н.Отгончимэг, Т.Алтангэрэл нарын туршлагатай хуульчид ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөхүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН АХЛАХ ЗӨВЛӨХ ЦЭНДИЙН МӨНХ-ОРГИЛ
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1982 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
1988 онд ЗХУ, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль, олон улсын хуульч
АНУ, Харвардын их сургууль, хуулийн магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1988-1991 онд Гадаад явдлын яам, олон улсын байгууллагын хэлтэс, дипломат атташе
1991-1995 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчийн газар, Дипломат гуравдугаар Нарийн бичгийн дарга
1996-1997 онд АНУ-ын Вашингтон Ди Си, хуулийн фирмд хуульч
1997-2000 онд “Мөнх-Оргил идэш Линч” ХХК хуулийн зөвлөх, компанийн гүйцэтгэх захирал
2000-2004 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
2006-2007 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2007-2008 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2012-2013 онд МАН-ын Нарийн бичгийн дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
Алтан гадас одон
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ
Англи, орос, франц
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ЗӨВЛӨХ НАРАНЧУЛУУНЫ ОТГОНЧИМЭГ
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1994 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Хөтөлийн 10 жилийн сургууль
1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, магистр
2001 онд ОХУ-ын Уралын их сургууль, мэргэжил дээшлүүлэх курс
2007 онд ИБУИНХУ-ын Grafton College of Management Sciences, мэргэжил дээшлүүлэх курс
2012 онд ИБУИНХУ-ын King’s College London, хууль зүйн магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1998-2003 онд “Халх журам” хууль зүйн дээд сургууль, “Сүлд” коллеж, багш
2003-2005 онд Хууль зүйн үндэсний хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан
2005-2012 онд “Сүри Менежмент” ХХК, “ГКЭ” ХХК-ийн хуулийн асуудал эрхэлсэн захирал
2013-2015 онд УИХ-ын Тамгын газар, Нэгдүгээр орлогч (Хууль зүйн үйлчилгээ хариуцсан Нарийн бичгийн дарга)
2016 онд УИХ-ын Тамгын газар, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн зохицуулагч
2017, 2019 онд Сангийн яам, “Чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцаа үзүүлэх” төслийн зөвлөх, “Эрүүл мэндийн санхүүжилтийг сайжруулах” төслийн зөвлөх
2020-2021 онд Улсын дээд шүүхийн Тамгын газар, Захиргааны хэргийн шүүн таслах ажиллагаа хариуцсан зөвлөх
2021 онд Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал
2021-2024 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ЗӨВЛӨХ ТАЙВАНХҮҮГИЙН АЛТАНГЭРЭЛ
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1998 онд Хүмүүнлэгийн ухаан их сургууль
ХБНГУ-ын Бонны их сургууль болон Ханноверийн их сургууль Их Британийн Дюрэмын их сургуулийн хамтарсан хөтөлбөр
МУИС-ийн Хууль зүйн сургууль, сэтгүүлч, хуульч, хууль зүйн ухааны доктор, олон улсын арбитрч.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
Вашингтон дахь Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх олон улсын төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн болон Монголын олон улсын арбитрын арбитрч, олон улсын арбитрч, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн хэд хэдэн томоохон олон улсын хөрөнгө оруулалтын маргаанд оролцсон туршлагатай. Улс төр, нийгэм, хууль эрх зүй, яруу найраг, уран зохиолын сэдвээр хэд хэдэн ном, өгүүлэл, нийтлэл бичсэн тэрбээр “Боннын Алтангэрэл” хэмээх нэрээрээ олны танил болсон.
“ЛЕГИС” хууль зүйн сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч
2005-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга
2007-2012 онд тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
2013-2018 онд “Монгол Улс дахь шүүхийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагад ахлах зөвлөх 
“Оюуны Инноваци” ТББ-ын болон хуулийн технологийн компани болон “Легалдата” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
ГАДААД ХЭЛ
Англи, герман, орос
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ЗӨВЛӨХ ДАШНЯМЫН ЗОЛЖАРГАЛ
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Олон улсын эрх зүйч
2004 онд АНУ-ын Оклахома хотын их сургууль, бизнесийн удирдлагын магистр
2018 онд АНУ-ын Харвардын хуулийн сургууль, хууль зүйн магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
Монгол Улсын арилжааны банкнаас ажлын гараагаа эхэлж, НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд ахлах хуульчаар ажиллаж байсан. Тэрбээр одоо өмгөөллийн “Дашням Партнерс” ХХК (хуучнаар Ди Би энд Жи Ти Эс ХХК)-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Д.Золжаргал нь санхүү, банк, эрчим хүч, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бизнесийн эрхзүйгээр мэргэшсэн, туршлагатай хуульч юм.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ЗӨВЛӨХ БОДЬХҮҮ БАТЗАЯА
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1995 онд МУИС-ийн дэргэдэх Төрөлжсөн тусгай сургалттай сургууль
2001 онд Румын Улсын Вест их сургууль, эрх зүйч
2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2001- 2003 онд Brand Farrar Buxbaum LLP, хуульч
2003- 2004 онд “Монгол Өмгөөлөгч” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал
2004-2024 онд “Ананд Адвокатс” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, партнер
2004-2024 онд өмгөөлөгч
2019-2024 онд Монголын Хуульчдын Холбооны Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүн
2023-2024 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ЗӨВЛӨХ ЧИМЭДДОРЖИЙН УРАНГОО
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
2010 онд БНСУ-ын Cөүлийн их сургууль, эрх зүйч
2019 онд АНУ-ын Жорж Вашингтоны их сургууль, олон улсын эрх зүй, магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2010-2012 онд БНСУ-ын “Ким Ж” хуулийн фирмд эрх зүйч
2013-2015 онд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны шинжээч
2015-2017 онд “Дике” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2019-2023 онд АНУ-ын “Сисан” хуулийн фирмд эрх зүйч
ГАДААД ХЭЛ
Англи, солонгос
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ЗӨВЛӨХ НЯМДОРЖИЙН БУЛГАНТАМИР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
2016 онд Нийслэлийн 52 дугаар дунд сургууль
2022 онд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч, магистр
2022 онд АНУ-ын Harvard Kennedy School төрийн бодлого, нийгэм, эдийн засаг, гадаад бодлогын сертификат
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2020-2022 онд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш
2023-2024 онд “Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга
2023 онд Монголын Залуучуудын Холбооны Нарийн бичгийн дарга
2023 онд “НҮБ”-ын Нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн
2024 онд “Эрдэнэс үйлдвэрлэл, технологийн парк” ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны дарга.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн