Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

"Цистон эмийг жирэмсэн үеийн бөөр шээсний замын үрэвсэлд хэрэглэхэд аюулгүй, үр дүнтэй"

"Цистон эмийг жирэмсэн үеийн бөөр шээсний замын үрэвсэлд хэрэглэхэд аюулгүй, үр дүнтэй"
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 24
Жирэмслэлттэй холбоотойгоор бөөрөнд олон янзын өөрчлөлт гардаг байна.  
Жирэмслэлт нь нэг талаас бөөрний архаг өвчнийг сэдрээх, нөгөө талаас жирэмсний цочмог бөөрний үрэвслийг үүсгэдэг. Цаашдаа:  
  • Артерын даралт ихсэж жирэмсний хожуу үед хордлого үүсэж дутуу төрөх, зулбах, эхийн амь насанд аюул учрах , жирэмслэлтийг таслан зогсоох хүртэл аюул учирч болно. 
Жирэмсэн үед  нянгийн халдвараар үүсгэгдсэн бөөрний аяганцар, тэвшинцэрийн үрэвсэл болох  пиелонефрит илүү тохиолддог. Мөн цистит өвчин дахих магадлал 30-45% ихэсдэг.  Хэрэв жирэмсэн эх өмнө нь цистит болон бөөрний өвчнөөр өвдөж байсан бол бөөрний өвчлөлөөр өвдөх магадлал 20-30% ихэсдэгийг судалгаагаар баталсан байдаг. Ялангуяа жирэмсэн үед баруун бөөр илүүтэй өвчилдөг. Учир нь умай томрохын хирээр баруун тийшээгээ хэлбийж, баруун бөөрийг дарж, баруун бөөрний шээлүүр өргөсөн, давсагнаас бөөр лүү нян орох боломжийг нэмэгдүүлдэг.  
undefined
Жирэмсэн үед бөөр өвдсөн үед дараах зовууриуд илэрнэ.  
  • Даралт ихэснээс толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх, нүд эрээлжлэх  
  • Ууц нуруугаар чилж өвдөх 
  • Шээс ойр ойрхон хүрэх, шээсний өнгө үнэр өөрчлөгдөх 
  • Бага зэрэг халуурах, бие зарайх 
Жирэмсэн үеийн бөөрний эмгэгийг үүсгэгч нянгийн 80%-ийг Е.коли нян эзэлдэг.  Е.коли нян нь олон төрлийн хорыг ялгаруулж, шээсний сүв, давсагны салстын эсийг гэмтээж, үрэвсэл үүсгэдэг. Энэхүү үүсгэгчийн эсрэг антибиотик эмчилгээ авдаг боловч жирэмсэн үед урагт үзүүлэх хоруу чанараас үүдэн антибиотикын хэрэглээ хязгаарладмал болдог  зайлшгүй эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.  
undefined
Харамсалтай нь антибиотик эмчилгээ авсан ч хангалттай байдаггүй. Учир нь ураг томрохын хирээр бөөр өвдөх шалтгаан болдог тул жирэмсний бүхий л хугацаанд бөөрний үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй болдог. Энэ үед амнаас ам дамжисан, сайн гэсэн рекламд итгэн хүүхдээ хохироолгүй судалгаа шинжилгээгээр батлагдсан эм уухыг зөвлөмөөр байна.  
Цистон эмийг жирэмсний 13 долоо хоногоос дээш уухад аюулгүйн судалгаагаар батлагдсан бөгөөд Олон улсын сэтгүүл дээр тавигджээ.  
Дэлгэрэнгүй хувилбарыг видеогоор үзэхийг хүсвэл :  

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн