Open iToim app
Нийслэл | 3 мин уншина

Энэ 7 хоногт хааж,  засах замууд

Энэ 7 хоногт хааж,  засах замууд
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 24
Энэ 7 хоногт зорчих хэсгийн хөдөлгөөн хааж,  шинэчлэлтийн ажил хийгдэх байршлууд
1.     Чингисийн өргөн чөлөө гудамжны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Энхтайваны гүүрнээс тэмээтэй хөшөө хүртэл)-ийн ажлыг Трүй рөүд ХХК  2024.09.27-ны өдрийн 22:00 цагаас 2024.09.30-ны өдрийн  06:00 цаг хүртэл хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
2.     Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Тэмээтэй хөшөөнөөс зүүн тийш И-Март дэлгүүрийн уулзвар хүртэл)-ийн ажлыг Бридж бюлдинг ХХК  2024.09.24-ний 22:00 цагаас 2024.09.29-ний 06:00 цаг хүртэл зорчих хэсгийг нэг, нэг урсгалаар нь хэсэгчлэн хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
3.     Дандарбаатарын гудамжны авто замын засвар, шинэчлэлт  (Офицеруудын ордны тойргоос Цайз захын уулзвар хүртэл)-ийн ажлыг Хайрхан уулын зам ХХК 2024.09.25-ний өдрийн  23:00 цагаас 2024.09.27-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
4.     Чингэлтэйн өргөн чөлөөний авто замын хэсэгчисэн засвар, шинэчлэлт. (7-н буудлын эцсээс Дамбын пост)-ийн ажлыг “Ди вай кэй Би” ХХК 2024.09.24-ний өдрийн 23:00 цагаас 2024.09.27-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
5.     Нарны замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Циркийн уулзвараас Нарны гүүр хүртэл)-ийн ажлыг ”Баткубик” ХХК 2024.09.26-ны өдрийн  22:00 цагаас 2024.09.30-ны өдрийн  06:00 цаг хүртэл хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
 
6.     Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Фүүд ситигээс Бритиш сургуулийн автобусны буудал)-ийн ажлыг ”Заабар” ХХК 2024.09.24-ны өдрийн 23:00 цагаас 2024.09.29-ний өдрийн 06:00 цаг хүртэл нэг урсгалыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
 
7.     Хүннүгийн гудамжны авто замын засвар, шинэчлэлт (Хоум плазагийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэл)-ийн ажлыг “Эм Эм роуд бридж” ХХК 2024.09.29-ны өдрийн 22:00 цагаас 2024.10.02-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
 
8.     Архивчдын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (Нисэхийн тойргоос- Нисэхийн хурдны зам хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замын засвар, шинэчлэлтийн ажил )-ийн ажлыг “Мегатитан” ХХК  2024.09.27-ны өдрийн 22:00 цагаас 2024.09.30-ны өдрийн  06:00 цаг хүртэл баруун талын урсгалыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
9.     Цагдаагийн академийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлт. (Чулуун-овооны тойргоос Цагдаагийн академийн уулзвар)-ийн ажлыг “Эм Эм роуд бридж” ХХК 2024.10.01-ний өдрийн 22:00 цагаас 2024.10.04-ны өдрийн 06:00 цаг хүртэл зорчих хэсгийг нэг, нэг урсгалаар нь хэсэгчлэн хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
10.  Хувьсгалчдын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (7-р хороон уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэл )-ийн ажлыг “Грейт роуд” ХХК 2024.09.27-ны өдрийн 23:00 цагаас 2024.09.30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
11.  Богд уулын арын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Баянзүрхийн хуучин гүүрнээс Налайхын авто зам хүртэл)-ийн ажлыг “Тотал Инж” ХХК 2024.09.28-ны өдрийн 06:00 цагаас 2024.09.29-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
12.  Богд уулын арын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Налайхын авто замаас Скай ресортын уулзвар хүртэл)-ийн ажлыг “Тотал Инж” ХХК 2024.09.29-ний өдрийн 06:00 цагаас 2024.09.30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн