Open iToim app
Спорт | 1 мин уншина

Улаанбаатар хотод боксын дэлхийн цомын өнөөдөр эхэлнэ

Улаанбаатар хотод боксын дэлхийн цомын өнөөдөр эхэлнэ
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 23
45 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн боксын холбооноос зохион байгуулдаг дэлхийн цомын тэмцээн өнөөдөр Улаанбаатарын хотын “UG Arena” спорт цогцолборт эхэлнэ.
Ази тивд анх удаа болж буй тус тэмцээнд Англи, Герман, Япон, Сингапур, Итали, Уэльс, Австрали, Перу, БНСУ, БНХАУ, Филиппин, Монгол зэрэг орны 170 боксчин тулалдахад бэлэн болжээ. Энэхүү тэмцээнээр анх удаа дэлхийн боксын холбооны эрэмбийн оноог өгөх юм.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 54, 57, 60, эрэгтэйчүүдийн 51, 57, 63.5, 71 кг-ын жингийн 29 тулаантай. Тэмцээн өдөр бүр 14:00 цагаас эхлэх бөгөөд өнөөдрийн тулааны салхийг 54 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Мөнгөнсаран, Английн боксчин Смит Ивай Жэйн нарын тулаан хагална. Манай улсаас өнөөдөр 50 кг-д Б.Номин-Эрдэнэ, С.Биндэрьяа, Б.Саруул,  54 кг-д П.Хулан,  О.Есүгэн, Б.Мөнгөнсаран, 57 кг-д Т.Болортуул, М.Цэндоо, Н.Оюун-Эрдэнэ, Б.Золжаргал, 60 кг-д М.Намуун, Г.Бадмаараг, эрэгтэйчүүдийн 51 кг-д Л.Даваадорж, О.Түвшинзаяа, 57 кг-д Д.Ганболд, Х.Энх-Амар, Х.Отгонсүх, 63.5 кг-д Ч.Бүрэндүүрэн, Ү.Баасандаш, Б.Төгөлдөр, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, Б.Нэргүй, Х.Ган-Эрдэнэ, Б.Мишээлт нар рингэнд гарч эхний тулаанаа хийнэ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн