Open iToim app
Эрүүл монгол | 2 мин уншина

Судалгаа: Өдөрт гурваас дээш цагийг цахим платформд өнгөрүүлэх нь стресс, сэтгэл гутралыг нэмэгдүүлдэг

Судалгаа: Өдөрт гурваас дээш цагийг цахим платформд өнгөрүүлэх нь стресс, сэтгэл гутралыг нэмэгдүүлдэг
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 23
Өдөрт гурваас дээш цагийг олон нийтийн сүлжээнд зарцуулдаг залуучуудад эдгээр платформ дээр бага цаг зарцуулдаг хүмүүстэй харьцуулахад сэтгэлийн хямрал, түгшүүр, стрессийн шинж тэмдгүүд илрэх магадлал илүү өндөр байдаг аж. Сингапурын 15-35 насны хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх зорилгоор 2022 онд эхлүүлжээ.  
Судалгааны хүрээнд 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд 2600 залуутай нүүр тулсан ярилцлага хийсэн байна. Ерөнхийдөө Сингапурын залуучуудын гуравны нэг орчимд нь (30.6 хувь) сэтгэл гутрал, түгшүүр, стрессийн хүнд эсвэл маш хүнд шинж тэмдэг илэрчээ. Судалгааг Эрүүл мэндийн яам (ЭМЯ), IMH-ийн дэргэдэх Залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн төв, Сингапурын Үндэсний их сургуулийн Сав Сви Хокийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран хийжээ. IMH-ийн эрүүл мэндийн зөвлөлийн дарга, судалгааны удирдагч, дэд профессор Свапна Верма өнөөгийн залуучууд өмнөх үеийнхэнд байгаагүй өвөрмөц асуудлуудтай тэмцэж байна гэдгийг онцолжээ. Тэрээр “Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тэднийг байнга харьцуулж, биеийн дүр төрхтэй холбоотой санаа зовнилыг улам хурцатгадаг" гэсэн байна.
Судалгаагаар өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн шинж тэмдгүүдтэй дараах хүчин зүйлүүд холбоотой болохыг тогтоожээ.
1. НИЙГМИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭТЭРХИЙ ИХ ХЭРЭГЛЭЭ
Өсвөр үеийнхний дөрөвний нэг (27 хувь) нь сошиал медиаг хэт их ашигладаг нь судалгаагаар тогтоогдсон. Олон нийтийн сүлжээ хэрэглэгчид олон нийтийн сүлжээг хэтрүүлэн ашигладаггүй хүмүүсээс 1.5 дахин их сэтгэлийн хямралд орсон шинж тэмдэгтэй байжээ.  30-аас доош насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, 30-35 насны залуучууд олон нийтийн сүлжээг хэт их ашиглах магадлал өндөр байна.
2. БИЕИЙН ХЭЛБЭРТЭЭ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БУС БАЙХ
Биеийн хэлбэртээ сэтгэл хангалуун бус байх нь сэтгэл түгших магадлалыг 4.3 дахин, стрессийг 4.5 дахин нэмэгдүүлдэг байна.
Эмэгтэйчүүд болон 20-29 насны эрэгтэйчүүд 30-35 насны хүмүүсээс илүү биеийн галбиртаа санаа зовдог байна.
3. КИБЕР ДАРАМТ
Таван залуу тутмын нэг нь (21 хувь) нь заналхийлэл, дарамттай тулгарах, эсвэл онлайнаар бүдүүлэг, түрэмгий, бүдүүлэг мессеж хүлээн авах хэлбэрээр цахим дээрэлхэлд өртдөг байна. Цахим хүчирхийлэлд өртөж байсан залуучууд өртөөгүй хүмүүстэй харьцуулахад сэтгэлийн хямрал, түгшүүр, стрессийн хүнд эсвэл маш хүнд шинж тэмдгүүдтэй байх магадлал хоёр дахин их аж.
Эх сурвалж: Todayonline.com
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн