Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Хөдөлмөрийн шинэ үе буюу гиг эдийн засгийн талаар

Хөдөлмөрийн шинэ үе буюу гиг эдийн засгийн талаар
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 23
Дэлхий даяар хүмүүс уламжлалт 9-17 цагийн хуваарьтай, оффист ажиллахаас татгалзан, гиг эдийн засгийг (түр гэрээт болон чөлөөт ажил) сонгох нь ихсэж байна. Гиг ажлуудыг бүтэн цагийн ажил болгож үндсэн орлогоо болгох нэг хэсэг байхад орлогын хоёрдагч эх үүсвэр бүрдүүлэхийн тулд давхар хийдэг хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.
Үйл ажиллагааны төрлөөр нь ангилбал өөрийн үл хөдлөх, автомашин, ур чадварыг хуваалцах үндсэн хэд хэдэн төрөлтэй бөгөөд airbnb, Uber, upWork зэрэг онлайн платформуудыг ашиглан нэмэлт орлого олж байна. Сайн дурын үндсэн дээр ийнхүү ажиллах үйл ажиллагаа нь 1920-д онд АНУ-ын Жаз хөгжимчдөөс гаралтай гэж судлаачид үздэг бөгөөд тэдгээр хамтлаг дуучид өөр өөр баар, ресторануудад тоглолтоо өөрсдийн хүссэн цагаар толилуулж эхэлснээс хойш эхэлжээ.
Эдийн засгийн нөлөө
undefined
Upwork буюу технологид суурилсан хөдөлмөрийн зууч компанийн Freelance Forward тайлангаас үзэхэд, 2022 онд Америкийн ажиллах хүчний 39 хувь нь ямар нэг гиг ажил хийсэн нь 2021 оны үзүүлэлтээс гурван хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Мөн Upwork-ийн Future Workforce Report 2022 тайланд дурдсанаар, freelance буюу хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг ажилд зуучлагч менежерүүдийн 66 хувь нь ирэх хоёр жилийн хугацаанд чөлөөт ажил эрхлэгчдийн тоо нэмэгдэх төлөвлөгөөтэй байгаа мэдэгджээ.
Гиг ажилчдын тоо өсөхийн хэрээр түүний эдийн засгийн нөлөө ч мөн нэмэгдсээр байна. Freelance Forward тайлангаас харахад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 2022 онд АНУ-ын эдийн засагт $1.35 их наядын хувь нэмэр оруулсан нь 2021 оны үзүүлэлтээс $50 тэрбумаар өссөн үзүүлэлт юм.
Мөн Дэлхийн банкны мэдээллээс харахад дэлхийн гиг эдийн засаг нь хөдөлмөрийн зах зээлийн 12 хувийг бүрдүүлж байгаа нь өмнөх тооцоолсноос хамаагүй өндөр үзүүлэлт болсон тухай дурдсан бол Staffing Industry Analysts байгууллагын судалгаагаар гиг эдийн засаг 2021 онд $5.4 их наядын орлого бүрдүүлсэн гэж дурджээ.
Гиг ажилчдыг хэн бүрдүүлж байна вэ
Насны бүх бүлгийн ажилчид гиг ажилд шилжиж байгаа хэдий ч, залуу үеийнхэн дунд илүү түгээмэл байна.
Freelance Forward 2022 судалгаанд оролцогчдын мэдээлснээр, АНУ-ын ажиллах хүчний Gen Z (1995-2012) үеийнхний 43 хувь, миллениал (1980-1994) үеийн 46 хувь нь чөлөөт ажил эрхэлдэг бол Gen X (1965-1979) болон baby boomer (1946-1964) үеийнхэн энэ үзүүлэлтээр 35 хувь болон 27 хувийг эзэлж байна. Мөн тайлангаас харахад чөлөөт ажил эрхлэгчдийн дунд боловсролын түвшин өндөр байгаа бөгөөд судалгаанд оролцсон АНУ-ын чөлөөт ажилчдын 26 хувь нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй байсан нь 2021 онд 20% байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт юм.
Чөлөөт болон бие даасан ажлыг сонгох үндсэн шалтгаануудыг дурдвал, нэмэлт орлого олох (83%) болон илүү уян хатан цагийн хуваарьтай байх (73%) зэрэг нь хамгийн том хүчин зүйлс болж байна.
Дэлхий даяар энэхүү хөдөлмөрийн модел амжилттай хэрэгжиж буйгийн гол нэг шалгуур нь боломжийн орлого олох бололцоог цагийн уян хатан менежменттэй хослуулсан байдал нь нөлөөлсөн юм. Ажилчдын цагийн үнэлгээнээс харахад эдийн засгийн хүч чадал өндөртэй Хойд Америк, Баруун Европ тэргүүлж буй бол бусад тивүүд ойролцоо түвшинд байна.
Хөгжингүй орнууд одоогоор гиг эдийн засгийн зах зээлийн хувийг давамгайлж байгаа ч, хөгжиж буй орнуудад гиг ажлын эрэлт нэмэгдэж эхэлжээ. Жишээлбэл, судалгаанд хамрагдсан мэдээллээс харахад, Сахарын өмнөд Африкт томоохон дижитал ажлын платформ дээрх ажлын зар 130%-иар өссөн бол Хойд Америкт ердөө 14%-иар өссөн байна.
undefined
Ажиллах хүчний статистикийн товчоо болон Upwork-ийн 2023 оны дундаж орлогын мэдээллээс харахад хамгийн өндөр орлоготой чөлөөт ажлуудаас дурдвал:
  • Маркетинг, медиа менежер: цагт $50-$200
  • Олон нийтийн харилцааны менежер: цагт $50-$100
  • Гэрэл зурагчин: цагт $40-$100
  • Хиймэл оюун ухааны инженер: цагт $30-$60
  • Бизнес зөвлөх: цагт $28-$98 тус тус олдог болох нь харагдаж байна.
Уламжлалт салбарууд vs. Шинэ үеийн дижитал салбарууд
Freelance Forward 2022 тайланд 2022 онд бүх чөлөөт ажилчдын 51% нь компьютерийн програмчлал, маркетинг, мэдээллийн технологи (IT), бизнесийн зөвлөх үйлчилгээ зэрэг мэдлэгт суурилсан үйлчилгээ үзүүлсэн байна.
Үл хөдлөх хөрөнгөө хуваалцах үйлчилгээ (байр болон машин хуваалцах), тээврийн үйлчилгээ (ridesharing болон хоол, бараа хүргэлт) болон ахуйн үйлчилгээ (асаргаа, гэрийн засвар, цэвэрлэгээ гэх мэт) зэрэг уламжлалт салбарууд ч мөн өсөлттэй байж, нэмэлт орлогын боломжуудыг санал болгосоор байна. Жишээлбэл, Uber ridesharing апп нь 2023 онд $37.3 тэрбумын орлого олсон нь 2022 оны үзүүлэлтээс 17%-иар өссөн үзүүлэлт юм. Харин байр хуваалцах салбар дахь Airbnb 2023 онд $9.9 тэрбумын орлого олсон нь 2022 онтой харьцуулахад 18%-иар өссөн үзүүлэлт байна.
Шинэ үеийн хамгийн хурдацтай хөгжиж буй дижитал салбаруудын нэг бол хиймэл оюун ухаан (AI) юм. Upwork Research Institute-ийн судалгаагаар 2022 оны дөрөвдүгээр улирлаас 2023 оны эхний улирал хүртэл generative AI-тэй холбоотой долоо хоног тутмын хайлтын тоо 10 дахин нэмэгдсэн байна. Үүнтэй зэрэгцэн, generative AI ур чадвар шаардах ажлын зарын тоо мөн адил хугацаанд 600%-иар өссөн байна.
Монгол улсын хувьд мөн чөлөөт ажил эрхлэлтийн зах зээл хурдацтай өсч байна. Хэн нэгний цагт баригдахгүйгээр өөрийн тааллаар ажлын цагаа зохицуулж үндсэн хөдөлмөр эрхлэх, эсвэл нэмэлт орлого олох боломжууд маш ихээр төрөн гарч байна. Үүний нэг тод жишээ нь UBCAB EXPRESS-н шуурхай хүргэлтийн үйлчилгээ юм. Өөрийн автомашин, мопед, дугуй ашиглах эсвэл алхах, автобусаар зорчих зэрэг ямар ч төрлийн тээврийн хэрэгслээр харилцагчийн илгээмжийг гараас гарт шуурхай хүргэснээр өдрийн 150-200 мянган төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүхий үйлчилгээ юм. Та машин дотроо өөрийн дуртай дууг сонсон, найзтайгаа, эхнэр, нөхөр хэнтэйгээ ч байсан хамаагүй хүргэлтийн үйлчилгээг үзүүлж болох давуу талтай бөгөөд ердөө ЮБИКАБ-н ШУУРХАЙ ХҮРГЭЛТ цэсийг нээснээр энэхүү үйлчилгээг үзүүлэх боломжтой юм.
Апп-татах заавар, бүтээгдэхүүнийг ашиглах заавар зэргийг энд дарж авна уу.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн