Саяхан нийтлэгдсэн судалгаагаар хүнсний сав баглаа боодол, бэлтгэхэд ашигладаг 3600 гаруй химийн бодис хүний биеээс илэрсэн нь тогтоогджээ.
Эдгээр химийн бодисуудын 100 орчим нь хүний эрүүл мэндэд ноцтой аюултай талаар Цюрихт төвтэй “Хүнсний сав баглаа боодлын форум” сангийн судалгааны ахлах зохиолч Биргит Геуке онцолсон байна.
Хүний биеэс илэрсэн зарим химийн бодис нь харьцангуй сайн судлагдсан бөгөөд PFAS (пер- ба полифторалкил бодис) болон бисфенол А зэрэг нь олон жилийн өмнө хүний биеэс олдож байсан. Мөнхийн химийн бодис гэгддэг PFAS нь сүүлийн жилүүдэд хүний биеийн олон хэсгээс илэрч байгаа. Бисфенол А хэмээх дааврын үйл ажиллагааг тасалдуулах химийн бодисыг хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэхийг олон улс оронд хориглож эхлээд буй.
Судлаачид өмнө нь хуванцар, цаас, шил, металл болон бусад материалаар хийсэн сав баглаа боодлоос хүнсний бүтээгдэхүүн рүү “шилждэг” 14 мянга орчим химийн бодисыг (FCCs) каталогжуулж байжээ.
Дараа нь судлаачид эдгээр химийн бодисуудыг хүний дээж дэх химийн бодисыг хянадаг био мониторингийн мэдээллийн сангаас хайж үзэхэд 3,601-ийг олж тогтоожээ. Доктор Геуке эдгээр химийн бодисууд хоорондоо харилцан үйлчлэх боломжтой гэдгийг анхааруулжээ. Тэрбээр хүмүүст сав баглаа боодлоос аль болох зайлсхийж, савласан хоолоо халаахгүй байхыг зөвлөжээ. Европын холбооны хүнсний бүтээгдэхүүний савлагаанд PFAS хэрэглэхийг хориглох шийдвэр эцсийн шатандаа явж байна. Судалгааг J”ournal Of Exposure Science and Environmental Epidemiology” сэтгүүлд нийтэлжээ.