Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилтын нэг нь Боомтын сэргэлт гэж зарлан, Боомтын сайд хүртэл томилсон. Харамсалтай нь монголчуудын гол ачаа, тээврээ авдаг БНХАУ-ын Тяньжин боомтод манай улсын чингэлэг ачигдахгүй, бөөгнөрөл үүсээд олон сар болсон боловч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдэж чадахгүй ачаа тээвэр 4-6 сар хүлээгдэж байна. Өчигдрийн байдлаар 3800-4000 чингэлэг Тяньжин боомт дээр хүлээгдэж байна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Хятадын тал өнгөрсөн тавдугаар сараас хойш манай улсын вагоныг хоёр дахин бууруулсан байна. Үүнээс шалтгаалж чингэлгийн бөөгнөрөл энгийн үеийнхээс 2-3 дахин нэмэгдэж иргэн, аж ахуйн нэгжүүд ачаагаа авч чадахгүй 4-6 сар хүлээж байгаа аж. Тодруулбал, Тяньжинээс өдөрт хоёр галт тэргээр чингэлэг ирдэг байсан ч энэ оны тавдугаар сараас нэг галт тэрэг болгон буурчээ. Харин сонгуулийн дараа чингэлэг тээврийн асуудлыг шийдэж эхэлсэн талаар албаныхан долдугаар сард мэдээлж байсан ч өнөөдөр нөхцөл байдал сайжрахгүй, ачаа тээвэр хүлээгдсээр байна. Засгийн газар боомтын сэргэлт хийнэ гэдгээ зарлаж, энэ хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Харамсалтай нь үүний дүр дүн гарахгүй, ачаа тээврээ авдаг гол боомтынхоо ч асуудлыг шийдэж чадахгүй олон сар өнгөрлөө. Боомтын сэргэлтийн хүрээнд: Боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмж /715.3 тэрбум төгрөг/