Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "Боловсролын сайд П.Наранбаярт хариуцлага тооцон огцруулах, салбарын багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх" талаар шаардлага хүргүүлэхээр болсноо мэдээллээ. Түүнчлэн, шаардлагыг хүлээн авахгүй бол суулт, жагсаалт зарлана гэдэг мэдэгдэв.