Open iToim app
Нийслэл | 1 мин уншина

МАН-ын удирдах ажилтнууд зөвлөлдөж байна

МАН-ын удирдах ажилтнууд зөвлөлдөж байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 20
Монгол Ардын Нам “Удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөн”-өө өнөөдөр хийсэн байна.
Орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн өмнө болж байгаа энэхүү зөвлөгөөнд тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар болон УИХ болоодЗасгийн газрын гишүүд, намын Нарийн Бичгийн дарга нар, дүүргийн намын хорооны дарга,  тэргүүлэгчид зэрэг удирдах албан тушаалтнууд оролцсон  өргөн бүрэлдэхүүнтэй арга хэмжээ болж байгаа юм.  МАН Улсын Их Хурлын ээлжит сонгуульд  “Ард түмний ялалт” уриатай орж байсан. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намынхаа удирдах ажилтнуудад “Ард түмний ялалт-Бүсчилсэн хөгжлийн реформ” илтгэлийг танилцуулсан.  Мөн хамтарсан Засгийн газар байгуулсан учир шалтгаан, улсорныг бүсчилэн хөгжүүлэхээр салбар бүрээр тусгасан томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар зөвлөгөөн доролцогчдод мэдээлэл хүргэлээ. Харин Нийслэлийн намын хороон дарга Х.Нямбаатар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэл ба өнөөгийн нөхцөл байдал” илтгэлийг тавьсан аж.  Улсын ИХ Хурлын дарга Д.Амарбаясгалан,  генсек  Я.Содбаатар нар ч мөн удирдах ажилтнууддаа илтгэл тавьж, сургалыг өгчээ.
undefined
undefined
undefined
undefined
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн