Цахим орчинд О.Осоржамааг бусдад хутгалуулсан байдалтай Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж, улмаар нас барсан талаар мэдээлэл тархсан. Тодруулбал, өчигдөр орой О.Осоржамааг гандангийн автобусны буудал орчимд бусдад хутгалуулан, нас барсан байдалтай байхад нь түргэний машин ирээд авч явсан талаарх мэдээлэл цацагдсан юм.
Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны өдрийн 21.00 цагийн үед цагдаагийн байгууллагад “Автобусны буудал дээр хүн хутгалуулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Шалгалтын явцад 30 настай, эрэгтэй О нь бусдад хутгалуулан, шархадсан байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.