Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд хувийн хэвшлийн оролцоо, хяналт алдагдаж байгаа талаар брокерын комданиуд мэдээлэл хийлээ.
Эдийн засагч Б.Өлзийбаяр: Уул уурхайн биржийн тухай хуулийг хоёр жилийн өмнө баталсан. Монголын хөрөнгийн бирж уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаас хойш 1.3 жил өнгөрлөө. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, арилжааг нь нээлттэй болгох нь улс төрийн том шийдвэр байсан.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс уул уурхайн брокеруудаар арилжаа эхлүүлнэ гэж байсан. Гэвч сонгуулийн бэлтгэл, тусгай зөвшөөрөл авсан брокерын компаниуд цөөхөн, бэлтгэл хангагдаагүй байсан учраас аравдугаар сарын нэгэн хүртэл хойшилсон. Одоо аравдугаар сарын 1 боллоо. Гэвч энэ ажил эхлэх нь эргэлзээтэй, тодорхойгүй байна. Бидэнд тодорхой хариулт хэрэгтэй байна.
Уул уурхайн биржийн арилжааны хэмжээ багассаар байна. Өмнө нь сард 1.4 их наядын биржийн арилжаа хийгддэг байсан. Энэ есдүгээр сар талдаа орчхоод байхад 100-хан тэрбумын арилжаа хийгдсэн байна. Энэ байдлаараа уул уурхайн биржийн арилжаа цаашид унах үзүүлэлттэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд төрийн оролцоог бууруулахын тулд брокерын компаниуд арилжааг зуучилж, худалдан авагчдын тоог нэмэх шаардлагатай байна.