Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

2025 оны төсвийн төсөл: 4.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ

2025 оны төсвийн төсөл:  4.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 14
Сангийн яамнаас ирэх оны төсвийн бодлого, төлөвлөлтийг танилцууллаа.
Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр төсвийн төсөлд тусгажээ. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хэлэхдээ, гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр 2.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд шинэ хөрөнгө оруулалтыг бүсийн томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэнэ гэдгийг онцолсон юм.
Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл нь:
  1. Нийгэм, эдийн засгийн тулгамдсан, хугацаа шаардсан суурь асуудлыг шийдвэрлэх.
  2. Бүсчилсэн хөгжлийн цогц шинэчлэлийн эхний шатыг хэрэгжүүлэх,
  3. Нийслэлийн төвлөрлийг задлах зэргээр олон жил ужгирсан асуудлыг дорвитой шийдвэрлэхэд чиглэнэ.
    2025 оны төсөвт тусгаж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн МЕГА төслүүд
Ирэх онд Нийслэлийн төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах “Хөшигийн хөндийн туннел”, зэрэг төслийн санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ирэх оны төсөвт 600 гаруй төсөл хөтөлбөр төлөвлөжээ. Үүнээс 14 нь мега төсөл байна. Үүнд:
  • ”Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ”, хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал
  • Тавантолгойн 450мВт-ын дулааны цахилгаан станц
  • Эрдэнэбүрэнгийн 90 мВт -ын усан цахилгаан станц
  • Эгийн голын 310мВт-ын усан цахилгаан станц
  • Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр
  • Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам
  • Эрээнцав-Чойбалсан-Баруун Урт-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам
  • Монгол-Францын хамтарсан уран, атомын цахилгаан станц
  • Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор
  • Зэс боловсруулах цогцолбор
  • Газрын тос боловсруулах цогцолбор
2025 онд авто зам, дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих аж.
Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн