Орон сууцны зоорийн давхарт орж ирсэн газар доорх усны түвшинг бууруулах, газар доорх устай газар хэрхэн барилга байгууламж барих асуудлаар ШУТИС-ийн ахлах багш, доктор Б.Наранчимэгтэй ярилцлаа.-Улаанбаатар хотын орон сууц, хотхон хорооллын зоорийн давхрууд хөрсний усанд автаж насосоор соруулах ажлыг гүйцэтгэж байна. Хөрсний ус барилгын бүтцэд хэрхэн сөрөг нөлөөтэй вэ? -Хүмүүс хөрсний ус гэж ярьдаг ч энэ бол газар доорх ус юм. Газар доорх устай газар барилга байгууламж барих гэж буй тохиолдолд мембран филтер дэвсэж барилгаа усанд автуулахгүй байх хамгаалалтын технологийг ашиглах ёстой. Манай улсын барилгын компаниуд усны түвшин хамгийн бага буюу дөрөвдүгээр сард барилгаа бариад эхэлдэг. Энэ үед усны түвшин хамгийн бага байгаа учраас газар доорх ус гарч ирэхгүй. Гэтэл зургаа, долоодугаар сарууд буюу усны түвшин нэмэгдэх үед барилгын суурь луу ус орж ирдэг. Газар доорх ус удаан хугацаанд зоорийн давхарт нэвчиж орвол барилгын бүтээцэд өөрчлөлт орж арматур төмөрт зэврэл явагддаг. Урт хугацаандаа барилга нурах аюултай. Өнгөрсөн жил барилгын бүтээцэд өөрчлөлт орсны улмаас АНУ-д барилга бүхэлдээ нурсан явдал гарсан.-Газар доорх усыг хэрхэн зайлуулах вэ?