Ардчилсан нам орон нутгийн сонгуульд Шинэ намтай хамтран оролцох санамж бичигт гарын үсэг зурж, мэдээлэл хийлээ. Гарын үсэг зурах ёслолд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, Б.Жаргалан, нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт, Шинэ намын дарга Ц.Гантулга, Намын нарийн бичгийн дарга Б.Гантулга, Шинэ намын ХЭГ-ын дарга Л.Энхтуяа нарын хүмүүс оролцлоо.