Open iToim app
Эрх зүй | 1 мин уншина

Хүний амь нас хохироон хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоолоо

Хүний амь нас хохироон хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоолоо
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 4
Энэ оны есдүгээр сарын 1-ний шөнийн 01.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Машин дотор эрэгтэй хүн шатаж нас барсан” гэх хэрэгт цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явууллаа.
Шалгалтаар 48 настай, эрэгтэй “Б” нь тус хэргийг үйлдэж, хэргийн газраас зугтаасныг эрэн сурвалжилж, Булган аймгийн Гурванбулаг суманд орогнож байсныг олж тогтоолоо. Цагдаагийн байгууллагаас уг этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн