Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Энэтхэгийн хүн ам 12 жилийн хугацаанд 100 саяар өснө

Энэтхэгийн хүн ам 12 жилийн хугацаанд 100 саяар өснө
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 3
Энэтхэгийн хүн ам 1,52 тэрбумд хүрч, хөгшрөлт ч дагаад өсөх магадлалтайг Засгийн газрын судалгаа харуулжээ. Энэтхэгийн хүн ам одоо байгаа 1.4 тэрбумаас 2036 он гэхэд 100 саяар өсөх төлөвтэй байгаа тухай тус улсын  Статистикийн яамнаас даваа гарагт гаргасан “Энэтхэгийн эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүд” тайланд дурджээ.
Тус тайланд мөн энэ хугацаанд 60 болон түүнээс дээш насны хүмүүсийн эзлэх хувь өндөр байгаа бол 2011 оны хүн амын тооллоготой харьцуулахад 15-аас доош насны хүмүүсийн тоо буурсан байна. Судалгааны үр дүнд залуу хүн амын тоо буурч байгаа нь төрөлтийн түвшин буурч байгааг харуулж байна. Хэдийгээр Энэтхэгийн хөдөлмөрийн насны хүн ам 2036 он хүртэл өсөх төлөвтэй байгаа ч уг тайлан нь цаашид буурах төлөвтэй байгааг харуулж байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард НҮБ Энэтхэгийг манай гаригийн хамгийн олон хүн амтай улс хэмээн зарлаж, хүн ам нь 1.42 тэрбумд хүрсэн талаар мэдээлсэн.
НҮБ-ын шинжээчид 2050 он гэхэд Хятадын хүн ам 109 саяар буурна гэж таамаглаж байна.  Энэ нь ажиллах хүч багасаж, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бусад зардалд илүү их ачаалал өгнө гэсэн үг.
НҮБ-аас "Дэлхийн хүн амын хэтийн төлөв 2024" тайландаа өнгөрсөн сард Энэтхэгийн хүн ам "2060-аад оны эхээр 1.7 тэрбум орчимд хүрч, дараа нь 12 хувиар буурах боловч тус улс энэ зууны турш дэлхийн хамгийн олон хүн амтай хэвээр байх болно" гэж тэмдэглэжээ. 2024 онд 1.41 тэрбум байсан Хятадын хүн ам ойрын 30 жилд 1.21 тэрбум болж буурахаар байгаа аж.
Эх сурвалж: Independent.co.uk
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн