Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалыг эсэргүүцсэн тайван жагсаал боллоо

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалыг эсэргүүцсэн тайван жагсаал боллоо
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 3
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр 22.00 цагт хүрэлцэн ирсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг угтан авах ёслол өнөөдөр 13.00 цагт Сүхбаатарын талбайд угтан авсан юм.
Тэгвэл тус айлчлалыг эсэргүүцэн "Эрх чөлөө" хөдөлгөөний төлөөллүүд өнөөдөр тайван жагсаал хийлээ.
undefined
"Эрх чөлөө хөдөлгөөн"-ий гишүүн Ш.Оюунбат "Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч гэх Путин ирлээ. Яагаад "гэх" гэж байна вэ гэхээр дэлхийн улс орнууд энэ хүн ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан, албан ёсны ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хүн манай улсад айлчлал хийхээр урд шөнө ирлээ. Монгол Улс Олон Улсын Эрүүгийн шүүхийн гишүүн улс. Энэ шүүхээс ОХУ-ын ерөнхийлөгчийг гэмт хэрэгтэн гэж зарласан. 300-500 мянган Украин хүүхдийг хулгайлсан. Мөн хүүхдийн эмнэлгээс эхлээд олон эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг бөмбөгдсөн. Ийм гэмт хэрэгтнийг бид эх орондоо хүлээж авснаар дараа нь дэлхийн улс орнууд бидэнд хориг тавьж эхэлнэ.
Дэлхийн улс орнуудад 240 гаруй мянган монгол иргэн ажиллаж амьдарч байна. Жилдээ тэрбум ам.долларыг эх орон руугаа явуулж байна. Энэ иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж хаагдана. Бид Оросын шатахуун, цахилгаангүйгээр амьдар боломж бүрэн байгаа. Бид өмнө нь Оросын шатахуун, цахилгаангүйгээр амьдарч ирсэн. Нэг улсаас хэтэрхий хараат байж болохгүй.
undefined
"Эрх чөлөө" хөдөлгөөний гишүүн "Алуурчныг авчирч байгаа нь биднийг дэлхий нийтэд үнэхээр гутамшиг болгож байна. Манай улс Дэлхийн эрүүгийн шүүхэд гэмт хэрэгтнийг баривчилж өгөх гэрээнд гарын үсэг зураад элсэн орсон. Олон улсын гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Энэ нь дэлхий нийтийн өмнө Монгол Улсыг шившиг болгож байна.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн