“Парис-2024” паралимпын наадам үргэлжилж байна. Манай баг тамирчид өнөөдрийн байдлаар медалийн хүснэгтэд нэг алт, хоёр мөнгөн медальтай 29 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна. Таеквондогийн төрөлд У.Сүрэнжав алтан медаль, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль, хөнгөн атлетикийн төрөлд Ц.Баттулга мөнгөн медаль тус тус хүртсэн амжилттай байгаа билээ.
Эх орныхоо нэр алдрыг дэлхий дахинд дурсгаж, олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчдын хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж, амьдралын баталгааг нь хангах зорилгоор төрөөс тогтмол урамшуулал олгодог.
Ерөнхийлөгчийн зарлигаар 2013 оноос үе үеийн олимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгож эхэлсэн юм. Түүнчлэн, зуны, өвлийн олимп, паралимпын тамирчин гэж ялгаварлалгүйгээр урамшуулал олгохоор болсон. Тодруулбал олимп, паралимпын наадмаас:
Алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая,
Мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая,