Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

2025 оны төсөв: Ирэх онд 600 гаруй төсөл хэрэгжүүлэхээс 14 нь мега төсөл

2025 оны төсөв: Ирэх онд 600 гаруй төсөл хэрэгжүүлэхээс 14 нь мега төсөл
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 2
2025 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамны холбогдох албаныхан хуулийн төслийн талаар танилцуулга мэдээлэл хийлээ.
2025 оны төсвийн орлогыг 33,8 их наяд, зарлагыг 35,8 их наяд тэрбум төгрөг байхаар тооцжээ. Төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжих зорилготой ирэх оны төсөвт таван багц бодлогын арга хэмжээ авахаар тусгажээ. Үүнд:
  1. Хөгжлийн бүтээн байгуулалт
  2. Бүсчилсэн хөгжлийг дэмжих төсөв, татварын бодлого
  3. Боловсруулах үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг дэмжсэн татварын таатай орчин
  4. Баялагтаа эзэн монгол, иргэдийг орон сууцжуулах таван багц үйл ажиллагаа
  5. Хүний хөгжлийг дэмжсэн, хүний эрхийг дээдэлсэн бодлого
2025 онд 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл байна. Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, Хөшигийн хөндийн туннел, Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станц, Эгийн голын 310 мВт-ын усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон төслийн санжүүжилтийг үе шаттай шийдвэрлэхээр тусгажээ. 
undefined
Б.Жавхлан: 2025 онд томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж, эдийн засгийг тэлэх төсвийн төсөл боловсрууллаа
undefined
Сангийн сайд Б.Жавхлан: 2025 онд томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж, эдийн засгийг тэлэх төсвийн төсөл боловсрууллаа. Авто зам, эрчим хүч, дэд бүтэц, орон сууцжуулалтын төслүүдийг эрчимжүүлнэ. 
Бүсчилсэн хөгжлийн загвараар эрчим хүчний төслүүддээ хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Эрчим хүчний хүчин чадлыг ойрын жилүүдэд 1200 мВт-аар нэмэхээр төлөвлөж байгаа. Ирэх жил 270 мВт хүчин чадалтай эрчим хүчний үүсвэрт хөрөнгө оруулна. 
Ойрын жилүүдэд 4000 км гаруй авто замын ажил эхлүүлнэ. Үүнээс 2200 км гаруйг нь ирэх жил эхлүүлнэ. Боомтууд руу чиглэсэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна. 
Олон зам, эрчим хүчний төслүүдийг хувийн хэвшил дангаараа хийх боломжгүй. Дэд бүтцийн төслүүдийг төр хувийн түншлэлээр хийнэ. Эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг зөвхөн төр хийгээд, станц бариад явах боломжгүй. Тиймээс энэ салбарт гаднын шууд хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл болон бусад эх үүсвэрүүдээс хөрөнгө оруулалт хийх боломжийг нь нээж өгөх ёстой. Тиймээс салбарын либералчлалыг үе шаттай хийнэ" гэлээ.
Ж.Дэлгэржаргал: Энэ жилийн төсвийн төсөлд 13 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын санал ирсэн
undefined
Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал: Энэ жилийн төсвийн төсөлд 13 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын санал ирсэн. Ирэх оны нийт хөрөнгө оруулалтын 24 хувь нь зам тээврийн салбар, 10 хувь нь дэд бүтэц, орон сууцжуулалт, 8 хувь нь төрийн үйлчилгээ, 8 хувь нь эрчим хүч, 9 хувь нь боловсрол, 7 хувь нв аж үйлдвэрийн салбар, бусад салбарын хөрөнгө оруулалт 35 хувийг эзэлж байна.
2025-2028 онд улсын хэмжээнд 4439 км авто замыг барина. 2025 оны төсвөөрөө эдийн засгийн үр өгөөжийг бүрдүүлэх хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Боомтуудын шинэчлэлд 721.3 тэрбум. Боршо, Булган, Алтанбулаг, Хавирга боотын ажлыг ирэх жил эхлүүлнэ.
Монгол Улс 7500 км хатуу хучилттай замтай байна. Ирэх жил Увс- Ховд, Завхан-Говь-Алтай аймгийг хооронд нь холбох авто замыг гадаад зээл тусламжаар барина" гэлээ.
2025 онд 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл байна. Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, Хөшигийн хөндийн туннел, Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станц, Эгийн голын 310 мВт-ын усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон төслийн санжүүжилт ийг үе шаттай шийдвэрлэхээр тусгажээ. 
Эдгээрээс 2025 онд 
  • Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний төсөлд 210 тэрбум,
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцын төсөлд 100 тэрбум,
  • Газрын тос боловсруулах үйлдвэрт 449.9 тэрбум, 
  • Шинэ Зуунмод хотын дэд бүтэц 98.4 тэрбум,
  • Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж 80 тэрбум, 
  • Налайх, Тэрэлжийн авто замын өргөтгөлд 66 тэрбум, 
  • Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөлд 202.4 тэрбум
  • Шинэ Хархорум хотын ТЭЗҮ зураг төсөлд 30.8 тэрбум
  • Төрийн албан хаагчдын орон сууцжуулах хөтөлбөрт 30 тэрбум
  • Боомтуудын шинэчлэлд 69.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. 
Түүнчлэн бүсийн онцлогт тохирсон татварын бодлого хэрэгжүүлэхээр төсөвт тусгажээ. Тухайлбал, бүсийн тэргүүлэх чиглэлд нийцсэн томоохон төслийн барилгын материал, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг чөлөөлж, 4 хүртэлх жилээр хойшлуулна. 
Бүсчилсэн хөгжлийн томоорон төслийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 0 хувь хүртэл бууруулахаар төлөвлөсөн байна. 
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн