Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо. Монгол Улсын сайд бөгөөд Түгжрэлийг бууруулах үндэсний хороон дарга Р.Эрдэнэбүрэн, Хотын дарга Х.Нямбаатар нар мэдээлэл хийж байна. Үндэсний хорооны хуралдаанаар нийт гурван асуудал хэлэлцэж, зарим үүрэг даалгавар, чиглэлийг Нийслэлийн Засаг даргад өгчээ.
-Түгжрэлийг бууруулах үндэсний хороон дарга Р.Эрдэнэбүрэн: Сургууль, цэцэрлэг эхэлж, мөн төрийн өндөр дээд айчлал, зам засвартай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа учраас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ. Иргэдийн санал асуулгыг сонсож, судалгаа явуулах хүрээнд иргэд дэмжвэл авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах чиглэлийг Хотын дарга Х.Нямбаатарт өглөө.
Дугаарын хязгаарлалт бол шинэ зүйл биш. Бараг 10 гаруй жил үргэлжилж байна. Эхэндээ бол үр дүнтэй мэт байсан боловч яваандаа эргээд авто машиныхаа тоог олшруулах арга хэмжээ болж хувирсан. Цаашдаа бол энэ арга хэмжээг хэрэгжүүлэхгүй. Энэ жил хэрэгжүүллээ гэхэд дараагийн жилээс хэрэгжүүлэхгүй, өөр арга хэмжээ авна гэдэг дээр Нийслэлийн Засга даргатай санал нэгдсэн.
Хоёрт, төсвийн тодотголоор баталсан төслүүдийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг хийхээр төлөвлөсөн. Эдгээр ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ. Гуравт, автобусны үйлчилгээг сайжруулах талаар ярилцлаа. Ялангуяа төрийн байгууллагууд буюу УИХ, Засгийн газраас энэ ажлыг эхлүүлж, шаардлагатай автобусыг хүлээлгэн өгч байна. УИХ-ын гишүүд, яамд, тамгын газрууд эхлээд авто машинаасаа бууж, автобусаар зорчих уриалгыг гаргаж, өөрсдөөсөө эхэлж байна. Мөн суран
Хотын дарга Х.Нямбаатар: Нийслэлийн нийтийн тээвэрт явж байгаа төр, хувийн хэвшлийн тээвэрт явж байгаа автобусыг жолоочтой аутсорсинг байдлаар УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-т өгч байгаа. Өнөөдрөөс Төрийн ордны үүдэнд 10 автобус ирж байна. Саарал ордонд байдаг, ажилладаг албан хаагчид бүгдээрээ хотын дөрвөн зүгээс автобусаар ирэх боломжоор хангана. Цалин дээр нь тавигддаг унааны мөнгийг нь Нийслэлийн нийтийн тээвэр татаж аваад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд явсан цаг км-ээр нь олгоно. Түгжрэлийг бууруулах оролцоот ажлаа Төрийн ордноос эхэлье гэж уриалж байна.