Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Themoscowtimes: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчилна

Themoscowtimes: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчилна
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 30
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт Монголд айлчлах талаар Кремль мэдээлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 1939 онд Халхын голын тулалдаанд Японыг ялсан Зөвлөлт-Монголын ялалтын дурсгалыг хүндэтгэх зорилгоор Монгол Улсад айлчлах аж. Өмнө нь 2019 онд Халх голын дайн 80 жилийн ойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад төрийн айлчлал хийж байсан.
Монгол Улс нь ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг  хууль ёсны дагуу баривчлан Олон улсын эрүүгийн шүүхэд (ОУЭШ) хүлээлгэн өгөх үүрэгтэй  улсын нэг юм.  Украины хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргасан гэх үндэслэлээр Путиныг баривчлах тушаалыг ОУЭШ өнгөрсөн гуравдугаар сард гаргасан юм. Монгол Улс ОУЭШ-ыг зохицуулах гэрээ болох Ромын дүрэмд гарын үсэг зурсан улсуудын нэг бөгөөд шүүхийн шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээсэн.
"Төрийн тэргүүнүүд Орос-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх хэтийн төлөвийг хэлэлцэнэ" гэж Кремлийн мэдэгдэлд дурджээ. ОХУ-ын эртний холбоотон байсан Монгол Улс Путиныг саатуулах магадлал багатай гэж ажиглагчид үзэж байна. 
 Эх сурвалж: Themoscowtimes.com
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн