Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Ээлжит бус хуралдаанаар 2025 оны төсвийн төсөл болон зарим асуудлыг хэлэлцсэн байна. Мөн өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар Б.Солонгоог томилжээ.
Б.Солонгоо өмнө нь ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байгаад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар сэлгэн томилогдсон. Мөн 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтад багтсан ч хараахан сонгогдож чадаагүй юм.
Тэгвэл тэрээр дахин ЗГХЭГ-т ажиллахаар Тэргүүн дэд даргаар томилогдож байна.