Цахим эриний хамгийн үнэт баялаг болсон дата, хиймэл оюун ухаан сонирхогч залуус болон энэ салбарт дэлхийд тэргүүлэгч компаниудад ажилладаг шилдэг мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулсан “Datasummit 2024" саяхан ХААН Банкны Сөүл оффисын 1-р давхарт байрлах ХААН театрт болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээнд Tesla, Samsung, Uber, Doordash, SpaceX зэрэг компанид ажилладаг мэргэжилтнүүд оролцож өөрсдийн мэдлэг туршлага, шинэлэг судалгааны бүтээлээ залуустай хуваалцан илтгэл тавьснаас гадна сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Энэ жил анх удаа зохион байгуулж буй “Datasummit 2024”-ийг ХААН Банк дэмжин ажилласан бөгөөд тус банкны Бизнесийн шинэчлэл, өгөгдлийн шинжилгээний газрын захирал Г.Чинзоригт “Generative AI in banking” сэдвээр илтгэл тавьж банк, санхүүгийн салбарт ашиглаж буй хиймэл оюун ухааны тэргүүн туршлагаас хуваалцлаа.
Хиймэл оюун ухааны салбарыг сонирхогч залуусын тоо жилээс жилд нэмэгдэж, энэ хэрээр тэдэнд шинэлэг мэдээлэл, бодит туршлага хуваалцах ийм төрлийн үйл ажиллагаа ихээхэн эрэлттэй байгаа нь “Datasummit 2024”-д хүрэлцэн ирсэн залуусын уур амьсгалаас харагдаж байлаа.