Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Н.Саруулчулуун: Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомт илэрсэн тул урьдчилан сэргийлээрэй

Н.Саруулчулуун: Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомт илэрсэн тул урьдчилан сэргийлээрэй
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 26
Завхан аймгийн Яруу суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгаа талаар ЗӨСҮТ-өөс анхаарууллаа.
ЗӨСҮТ-ийн халдвар судлагч Н.Саруулчулуун: ЗӨСҮТ-өөс жил болгон аймгуудад тарваган тахлын байгалийн голомтын тандалт явуулдаг. Тандалтын явцад тарвага, мэрэгч амьтад, сэг зэмээс эд цуглуулаад шинжилгээ хийдэг. Энэ жилийн хувьд Завхан аймгийн Яруу, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул сумын нутгаар хяналт, шинжилгээ хийсэн. Яруу сумын нутгаас тарваганы сэг зэмээс тарваган тахлын үүсгэгч илэрсэн. Иймээс тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй буюу амьтдын дунд тарваган тахлын өвчлөл явагдаж байна. Цаашдаа амьнаас хүн халдвар авах, өртөх эрсдэлтэй. ЗӨСҮТ-өөс олон нийтэд тарваган тахлаас сэргийлэх мэдээлэл, зөвлөмж хүргүүлж байна. Мөн энэ жил тарваган тахлын дархлаажуулалтыг зохион байгуулсан.
Түүнчлэн, Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоонуудад хяналтын пост гарч байгаа. Тиймээс тарвага агнахгүй, харьцахгүй байх болон тарваганы бөөс бөөрөнд хазуулахгүй зөвлөж байна. Завхан аймгийн Яруу, Тосонцэнгэл, Эрдэнэхайрхан сум тарваган тахлын халдвар авах хамгийн эрсдэл өндөртэй бүс. Мөн бусад аймгуудын нутгаар ч идэвхтэй бүс бий” гэв.
Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огдой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.
 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн