Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

ТАСС: Орос-Монголын хамтарсан цэргийн  сургуулилалтад 700 орчим цэрэг оролцжээ

ТАСС: Орос-Монголын хамтарсан цэргийн  сургуулилалтад 700 орчим цэрэг оролцжээ
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 23
Орос-Монголын “Сэлэнгэ-2024” хамтарсан цэргийн сургуулилалт Монголд боллоо.
Орос-Монголын хамтарсан сургуулилтад анх удаа FPV нисгэгчгүй онгоц оролцсон талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Түүнчлэн тусгай хүчний ангиуд Ми-8 АМТШ нисдэг тэрэгнээс агаарт буулт хийжээ. Мэдэгдэлд дурдсанаар, хамтарсан цэргийн сургуулилтад ОХУ, Монгол Улсын хуурай замын цэрэг, агаарын цэргийн хүчин, тусгай ажиллагааны ангиас 700 орчим цэрэг, 200 орчим техник хэрэгсэл оролцсон байна.
Орос-Монголын хамтарсан цэргийн  сургуулилалтыг 2008 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. 2011 онд сургуулилалтыг “Сэлэнгэ” гэж нэрлэсэн бөгөөд энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс эх авч, Зүүн Сибирийн Бүгд Найрамдах Буриад Улсын нутгаар урсаж, Байгаль нуурт цутгадаг голын нэр юм. 
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн