Архивын хуучин зураг ашиглав.“Оюу толгой” компани 2024 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа өнөөдөр танилцууллаа.Онцлох үзүүлэлтээс дурдвал, 2024 оны II улиралд Оюу толгойн гүний уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ 23 хувиар өсжээ. Тодруулбал, II улирал гүний уурхайгаас 2.02 хувийн зэсийн дундаж агуулгатай 1.5 сая тонн хүдэр, ил уурхайгаас 0.37 хувийн зэсийн дундаж агуулгатай 9.3 сая тонн хүдэр тус тус олборлосон байна. Гүний уурхайгаас 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээ 500,000 тоннд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж буй. Оюу толгой компанийн үйлдвэрлэлийн тайланАюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийг 0.12 үзүүлэлттэйгээр гүйцэтгэж, 200,000 хүн/цаг тутамд 0.20-оос бага байх зорилгоо биелүүллээ.