“Voanews”-т нийтлэгдсэн “Mongolia finds ways to align with the West without alarming China, Russia” нийтлэлийг орчуулан хүргэж байна. Орос, Хятад хоёрын дунд орших далайд гарцгүй Монгол Улс хойд, урд хөршүүдээ түгшээхгүйгээр барууны ардчилсан орнуудтай харилцах харилцаагаа тэнцвэржүүлэх арга замыг хайж байна гэж шинжээчид үзэж байна.
Монгол Улс Хятад, Орос хоёрыг гадаад, эдийн засгийн тэргүүлэх чиглэл гэж үздэгээс гадна худалдааны гол эргэлт нь энэ хоёр улсаар дамжин өнгөрдөг ч АНУ, Япон, Европын холбоо болон бусад ардчилсан орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг эрмэлздэг.
Нью-Йоркт төвтэй улс төрийн зөвлөх үйлчилгээний “Park Strategies”-ийн ахлах Шон Кинг "Тэд биднийг Москва, Бээжингийн эсрэг жин болгон харилцаагаа гүнзгийрүүлж байгаа нь ухаалаг хэрэг" гэж Америкийн дуу хоолойд ярьжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Ази дахь хамгийн сүүлийн айлчлалаа энэ сарын эхээр Монголоор өндөрлөж, тус улс нь Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын "гол түнш" бөгөөд хоёр улсын харилцаа нь өдөр бүр шинэ түвшинд хүрч байгааг онцолсон.